COVID-19: Вакцины гуравдугаар тунгийн талаар хэн, юу хэлэв?

2021-09-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Манай улс зорилтот бүлгийн иргэд буюу 55-аас дээш насны ахмадууд, эмч, багш нар болон архаг хууч өвчтэй хүмүүсдээ COVID-19 эсрэг вакцины гуравдугаар тунг наймдугаар сарын 18-наас хийж эхэлсэн. Тиймээс нэмэлт буюу гуравдугаар тун вакцины талаар эрдэмтэд, судлаачид юу хэлснийг тоймлон хүргэж байна. Улсын хэмжээнд мягмар гарагийн байдлаар 114 мянга гаруй иргэн гуравдугаар тун вакциндаа хамрагджээ.

 

Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:Нэмэлт тун вакцин нас баралтаас 92 хувь хамгаална

 

-Вакцины хоёр тундаа хамрагдсан ч халдвар авсан  олон хүн бий. Хүн бүрийн дархлааны тогтолцоо өөр учраас вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан ч хүндрэх магадлал бага. Гуравдугаар тунг дэлхий нийтээр судалж байгаа.

Зарим улс орны хувьд нэг үйлдвэрийн вакцин хийх эсэх тал дээр судалгааг хийсэн. Цар тахлын тархалтын эрсдэл нэмэгдэх тусам дархлаажуулалттай бүлэг рүү чиглэж байна. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас эхний ээлжинд улаан бүс буюу халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдал болон цагдаагийн алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Аль ч үйлдвэрлэгч компаниас албан ёсоор вакцины хэчнээн тунд хамрагдах нь зөв гэсэн мэдэгдэл гаргаагүй. АНУ-ын судалгааны байгууллага дархлаажуулалтын хувьд сул байгаа орнууд гурав дахь тунг хийж эхлэх нь зүйтэйг мэдэгдсэн. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар вакцины нэмэлт гуравдугаар тун нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлсэн. Тиймээс хүн амыг яаралтай гуравдугаар тунд хамруулах шаардлагатай байна.

 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: Гуравдугаар тундаа өөр вакцин хийлгэх нь аюулгүй

 

-Дархлаажуулалтын цэгийн ачаалал буурч эхлэхээр ирэх долоо хоногоос 55-аас доош насны иргэддээ дархлаа сэргээх нэмэлт тун вакцин хийлгэх тушаал гаргахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтны зарим нь вакцин дээр зарим нь тандалт дээр нэг хэсэг нь эмчилгээн дээр гээд олон чиглэлд ажиллаж байгаа. Тиймээс салбарынхаа мэргэжилтнүүдийн ачааллыг зохицуулах тал дээр анхаарах ёстой.Хоёр тун вакцин хийлгээд халдвар аваагүй иргэдэд сайн дурын үндсэн дээр дархлаа сэргээх тунг санал болгож байгаа. Харин хоёр тун вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийн цусанд хамгаалах эсрэг биет байгаа учир дархлаа сэргээх нэмэлт тунг санал болгохгүй. Хоёр Синофармтай иргэн нэмэлт тундаа Синофарм эсвэл Пфайзер хийлгэж болно.  Хоёр Спутник хийлгэсэн бол Спутник эсвэл Синофарм хийлгэж болно. Харин АстраЗенекагийн хоёр тунтай иргэд Синофарм эсвэл Пфайзер хийлгэж болно гэсэн сонголттой. Пфайзерын хоёр тунтай бол Пфайзер эсвэл Синофарм хийлгэх сонголт бий. Синофарм вакцины компани 100 гаруй жилийн туршлагатай учир аюулгүй байдал нь маш сайн. Аль ч вакцин хүндрэл ба нас баралтаас 92 хүртэл хувиар хамгаалдаг.

 

Оном сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар: Нэмэлт тунг үндэсний хэмжээний судалгаан дээр үндэслэн хийх ёстой

 

-АНУ, Англи, Израйль, Европын холбооны улсууд дархлаа сйэргээх нэмэлт вакцин хийж байгаа. Гуравдугаар тун нь COVID-19 ѳвчний эсрэг дархлаа сэргээх зорилготой. Халдвар их тархах тусам ѳвчний хүндрэл, нас баралт хурдтай ѳсч, эрүүл мэндийн салбарын даац хэтрэнэ. Иймээс дархлаа сэргээх нэмэлт вакцин шаардлагатай. Гэхдээ хийх хэрэгтэй гэдэг нь нэмэлтээр аль вакциныг, хэзээ, хэнд хийвэл хамгийн сайн бэ гэдэг асуултуудад хариулсан гэсэн үг огт биш.   Синофармын вакцины хоёр тунгийн дараа нэмэлтээр ямар вакцин хэзээ хийвэл хамгийн сайн бэ зэрэг онцгой чухал асуултад хариулах үндэсний хэмжээний судалгаа хэрэгтэй байсан. Ийм судалгаагүйгээр Монгол Улсын Засгийн газар  зорилтот бүлгийн хүмүүстээ COVID-19  халдварын эсрэг дархлаа сэргээх вакцин нэмэлтээр хийх нь одоогийн нѳхцѳл байдалд аргагүйн эрхэнд гаргаж байгаа шийдвэр. Уг нь нэмэлт вакцинжуулалтыг үндэсний хэмжээнд хийсэн судалгаан дээр үндэслэсэн бол шинжлэх ухааны мэдээлэлтэй урагшлах боломжтой байсан юм.

 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус: Ядуу орнуудад вакцинжуулалт эхлээгүй байхад нэмэлт тунг тарих нь зохисгүй

 

-Дэлхий даяараа вакцинжуулалтад хамрагдаагүй нөхцөлд цар тахал хэзээ ч зогсохгүй. Дэлхийн хүн амын зарим хэсэг нь вакцинд хамрагдахгүй байхын хэрээр коронавирусын мутацид орсон шинэ хувилбарууд үүсэх магадлал өндөр болох ба ингэснээр баян орны иргэд хэчнээн ч удаа вакцин хийлгэлээ гэсэн үр дүн нь “0” болж, дахиад л шинэ төрлийн хувилбараар өвчилнө гэсэн үг. Одоогийн байдлаар, өндөр орлоготой улсуудын хүн амынх нь 70-80 хувь вакцинжуулалтад хамрагдаад байгаа бол Африк тивд энэ үзүүлэлт дөнгөж хоёр хувьтай байна.Ядуу улс орнууд улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууддаа эхний тунг хийж амжаагүй байхад чинээлэг орнууд гурав дахь тунг хийж эхлэх тухай ярьж байгаа нь зохисгүй.  Нэмэлт тунг тарих нь зүйтэй гэсэн компаниудын мэдэгдэлд бус харин шинжлэх ухааны бодитой судалгаанд үндэслэн гуравдагч тунгийн асуудлыг шийдэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.8 ЛХАГВА № 176 (6653)

 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цаг 14 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

7 цаг 56 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

10 цаг 13 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

10 цаг 21 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

14 цаг 7 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

14 цаг 13 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

15 цаг 1 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

16 цаг 46 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

20 цаг 29 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

20 цаг 29 мин