“Digital Nation 2021”: Цахим үндэстэн болж дэлхийд өрсөлдөх талбар

2021-09-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим үндэстэн” санаачилгыг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар 2020 онд 5G технологийг нэвтрүүлэх талаар бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд 2022 оноос эхлэн үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тэгвэл харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ бизнес, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох гэж буй юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж, “Digital Nation-2021” болж шинэчлэгдлээ. Энэхүү арга хэмжээг цахим үндэстэн болж дэлхийд өрсөлдөх талбар хэмээн онцолж салбарынхан мэдээлэл өгснийг тоймлон хүргэе.

 

ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ: ДИЖИТАЛЧЛАЛЫН БОДЛОГО  БОЛ САЛБАР ХАРГАЛЗАХГҮЙ ХӨГЖИХ ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР

 

-2020 оноос өмнө  дижиталчлалын бодлогодоо төрийн үйлчилгээг цахимжуулахад анхаарч ирсэн бол одоо үүнийг салбар харгалзахгүй хөгжих шаардлагатай улс орны хөгжлийн хурдасгуур гэж үзэж байна.

Тиймээс ч Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд цахим үндэстэн болох зорилт тавьсан. Энэ ажил “Digital Nation-2021” арга хэмжээгээр эхэлж байна. Үндэсний хэмжээний технологийн энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийнхэн манлайлж, төр хамтран оролцож буй нь онцлууштай.

 

 

“Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат: ҮЛГЭР ЖИШЭЭ ТӨСЛҮҮДИЙН НЭГ БОЛЛОО

-“Digital Nation-2021” арга хэмжээ нэг талаасаа уламжлал ёсоор, нөгөө талаас шинэчлэгдсэн байдлаар болох гэж байна. Төр, хувийн хэвшлүүд хамтран амжилттай хэрэгжүүлж буй үлгэр жишээ төслүүдийн нэг энэ болж буй юм. Технологийн хөгжил дэлхийд ямар байна, Монголд ямар байна, цаашид бид юунд зорих вэ гэдэг агуулгын өөрчлөлтийг хийх томоохон ач холбогдолтой арга хэмжээ болно. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд цаашид дижитал шилжилтийн асуудлаар ойлголцох, хамтран ажиллах эхлэлийг тавих гэж буйд баяртай байна.

 

 

“Мобиком” корпорацийн мэдээллийн технологи эрхэлсэн дэд захирал Б.Баярмаа: ЦАХИМ СУВГААР ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ НЬ 40 ГАРУЙ ХУВИАР ӨССӨН

 

-Цар тахлын улмаас хүмүүсийн амьдралын хэв маяг эргэлт буцалтгүй өөрчлөгдлөө. Өнгөрсөн жилийн хугацаанд Мобикомын хэрэглэгчид цахим сувгаар үйлчилгээ авах нь 40 гаруй хувиар өссөн. Нэгэнт ийм том өөрчлөлт рүү явж буй учраас хэрэглээг илүү хялбарчилж, сэтгэл ханамжтай болгохын тулд шинээр гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ “Digital Nation-2021” арга хэмжээн дээр танилцуулна. 5G технологид суурилсан зөвхөн гар утас, энгийн хэрэглээний төдийгүй ухаалаг амьдралын хэв маяг, оффис үйлчилгээ, шийдлүүдийг онцолно.

 

“Infinite solultion” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Габит: МОНГОЛ УЛС ХААНА ЯВАХАА ХАРАХ БОЛОМЖ БОЛ “DIGITAL NATION 2021”

 

-Дэлхий ертөнц маш хурдтай өөрчлөгдөж байна. 2021 онд Монгол Улс хаана явна вэ, дэлхийтэй хэрхэн хөл нийлүүлж байна вэ гэдгээ үзэх, танилцах боломж бол “Digital Nation 2021” юм. Манай компани 2007 оноос хойш нэг том зорилготой ажиллаж байна. “Silicon valley” шиг өөрсдийн гэсэн “Монгол valley” бүтээх зорилго. Үүнд хүрэхийн тулд бидэнд юу хэрэгтэй байгаа вэ гэдгийг бид энд танилцуулна. Энэ арга хэмжээнд компаниуд, технологийн салбарынхан, монголчууд бүгдээрээ МОНГОЛ гэсэн нэгэн зорилготой оролцож, дэлхийд гарахын төлөө ажиллах болно.

 

“INTELMIND” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр: ОЮУН УХААН, ТЕХНОЛОГИОРОО ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ШААРДЛАГАТАЙ

 

-Бидний хувьд энэ арга хэмжээ бол баярт үйл явдал. Бид өнөөдөр оюун ухаан, технологиороо дэлхийд өрсөлдөх шаардлага урган гарч байна. “Digital Nation 2021” –ийг энэ өрсөлдөөнд өөрсдийгөө бэлтгэх, олон нийтэд дижитал шилжилтийн тухай ойлголт өгөх хамгийн том талбар байгаасай гэж хүсэж байна. Үүгээр дамжуулаад ард иргэддээ мэдээлэл өгөх, компаниуд хоорондоо мэдээлэл солилцох, улс орноо хөгжүүлж, дэлхийд сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг хамтдаа боловсруулах ийм үйл явдал болно гэж харж байна. Цахим үндэстэн гэдэг нь компаниуд тус тусдаа хөгжих биш, хүчээ нийлүүлж, төрийн дэмжлэгтэй ажиллах, нэг үндэстэн болж дэлхийд өрсөлдөх үйл ажиллагаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.8 ЛХАГВА № 176 (6653)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 36 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин