Анжелина Жоли: Хүүхдүүд маань энэ дэлхий дээр амьдарч чадах уу гэдэг нь биднээс шалтгаална

2021-09-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

GUERLAIN маркийн тусламжтайгаар Анжелина Жолитой улаан хивсэн дээр уулзахаасаа илүү зөгийний үүрэн дээр их тааралддаг болжээ. Тэрбээр “Эмэгтэйчүүдэд- зөгий” төслийн талаараа ярилаа.

Анжелина Жоли саяхан ЮНЕСКО, GUERLAIN-ийн ивээн тэтгэсэн “Эмэгтэйчүүдэд- зөгий” хөтөлбөрийн “загалмайлсан эх” болжээ. GUERLAIN маркийн лого нь зөгий байдаг бөгөөд тус компаниас дэлхийн өнцөг булан бүрт зөгийн бизнес эрхэлдэг 50 эмэгтэйг сургахаар хоёр сая ам.доллар хандивласан байна. Тэд 2025 он гэхэд 2500 үүрэнд зөгий үржүүлж, 125 сая шавьжны амийг аврах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ жил сургалтад Болгар, Камбожи, Хятад, Этиоп, Франц, Орос, Руанда, Словены бүсгүйчүүд хамрагдана. Дараа нь Перу, Индонез болон бусад орны эмэгтэйчүүд тэдэнтэй нэгдэнэ. Хөтөлбөрийн гол зорилго зөгийн аж ахуйн олон янз байдалын талаар ярилцаж өөр өөрийн бүс нутгийн туршлагаас хуваалцана. Анжелина зургадугаар сард Францын Прованс дахь ажиглалтын төвийн мэргэжилтнүүдийн удирдсан сургалтад хамрагдсан эхний 10 зөгийчин бүсгүйчүүдтэй нэгджээ.

-National Geographic-ийн хөрөг зураг дээр таны мөр, нүүрэн дээр дүүрэн зөгий байсан. Энэ зураг цахим орчноор шуугиан дэгдээсэн. Зураг авалт ямар болсон бэ?

-Зурагчин Дэн Уинтерс тэртээх 40 жилийн өмнө Америкийн зөгийчин Ричард Аведоны авахуулсан домогт зургийг давтсан юм. Зөгийнүүдийг өөртөө татахын тулд намайг тусгай феромоноор арчсан. Зураг авалтын гурав хоногоос өмнө намайг усанд орж болохгүй гэсэн. “Хэрвээ чамаас шампунь, сүрчиг үнэртвэл зөгийнүүд чамайг юу вэ гэдгийг мэдэхгүй, төөрөлдөнө” гэж хэлсэн. Мөн хамар, чихээ бөглөсөн. Дараа нь би 20 минут огт хөдөлгөөнгүй зогссон, бүр нүдээ цавчихгүйг хүртэл хичээсэн. Сонирхолтой байсан.

-Энэ сэдвийг судалж үзснээр та зөгийний талаар ямар сонирхолтой зүйлсийг олж мэдэв?

-Дэлхийд зөгийний 20 мянган төрөл байдаг юм байна. Бүгд хоёр төрөлд ангилагддаг. Ганц бие зэрлэгүүд, гэрийн бал өгдөг гээд. Ганц биеүүд нь зөвхөн ургамлын тоос сордог. Гэтэл хүнсний дөрөв, үндсэн ургацын гурав нь эдгээр тоосжуулагч зөгийний ачаар оршдог. Энэ нь ганцхан хоол, хүнсний тухай ч биш. Жишээ нь, тэд царгасыг тоосжуулдаг. Царгас нь үхрийн хоол тэжээл болдог ба мөн хувцас, эм үйлдвэрлэхэд ашиглагддаг.

-Та яагаад энэ хөтөлбөрт орохоор шийдсэн юм бэ?

-Холоос эхлэе. Амьтан, ургамлын аль нэг зүйл төрөл устаж алга болоход байгалийн экосистем их стресст өртдөг. Хөндлөнгөөс харахад би зөгийтэй ажиллаж байгаа юм шиг боловч яг үнэндээ би дэлхийн ирээдүйг аз жаргалтай болгохыг хүсч байна. Хүн төрөлхтөн дээд цэгтээ хүрээд байна. Ойрын 10-20 жилд бидний хийх үйлдэл, шийдвэрээс хамаарч хүүхдүүд энэ дэлхийд амьдарч чадах эсэх нь шийдэгдэнэ.

-Яагаад заавал эмэгтэйчүүд зөгийн аж ахуй эрхэлж сурах нь чухал гэж?

-Эмэгтэйчүүд их чадварлаг. Гэвч ихэнх нь хөгжлийн ирээдүйгүй бүсэд амьдарч байна. Өөрсдөө сурах их хүсэлтэй. Эмэгтэйчүүд ямар нэг зүйл сурахаараа бусадтай харамгүй хуваалцдаг. Зөгий устаж үгүй болж байгаа асуудлыг нийгэмд таниулах хэцүү юу. Байгальд ямар хор хөнөөл учруулж байгаагаа олон хүн ойлгохгүй байх шиг.

-Та өөрөө зөгийг аврахын тулд юу хийж байгаа вэ?

-Гэрийн цэцэрлэгтээ олон талын цэцэг тарьсан. Манай зөгийнүүд дуртай байх шиг санагдсан шүү. Одоо харин зөгийний үүрээ хаана суулгахаа хүүхдүүдтэйгээ ярьж байгаа.  Гэрийнхээ дээвэр дээрээ байрлуулъя гэж бодож байна.

Эх сурвалж www.polit.mn

goy
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 36 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин