ГЕГ: Зорчигч хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэхдээ юуг анхаарах вэ

2021-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол эмэгтэй Австралийн хилээр их хэмжээний эмийн бүтээгдэхүүн авч гарах гэж байгаад хураалгасан бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.Үүнтэй холбоотойгоор Гаадийн ерөнхий газраас "Зорчигчийн хувийн хэрэглээний эм"-ийн хилээр нэвтрүүлэх талаар тайлбарлахдаа “Зорчигч нь өөрийн хэрэгцээнд зориулан Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр авч яваа эмийг хэлдэг. Зорчигчийн хувийн хэрэгцээний эмийг импортын бараа гэж үзэхгүй бөгөөд ямар нэгэн тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй.

Мөн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж (7 хоног)-ийн эм болон удаан хугацаагаар нөхөх эмчилгээ шаардах (чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг) өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг зайлшгүй шаардлагатай эм багтах бөгөөд эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ. Харин судсаар сэлбэх шингэн, атибиотик тариа, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, цусны бэлдмэл сийвэн орлох эм, нийтлэх дархлаажуулалтад хэрэглэх эм бэлдмэлийг хувийн зориулалтаар нэвтрүүлэхийг хориглодог.

Зорчигч зөвшөөрсөн хувийн хэрэгцээний эмийг ямар нэгэн байдлаар нууж тугалган цаасанд боох, жүүс, ундааны саванд хийх шаардлагагүй бөгөөд хил, гаалийн хяналт шалгалтын рентген тоног төхөөрөмж нь нуусан барааг бүрэн илрүүлэх боломжтой юм. Нуусан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Мөн зорчигч аяллын үеийн хэрэглээнд шаардагдах эд зүйлс (шинэ болон хуучин), очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардахгүй хүнс (үүнд ааруул ч багтана) болон аяллын зорилго, хугацааг харгалзан үзсэн барааг хилээр нэвтрүүлэх боломжтой” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 36 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин