Жендерийн тэгш эрх зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш

2021-09-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Баталсан хуулийнх нь тоогоор улс орнуудын хөгжлийг хэмждэг бол манай улс тэргүүн эгнээнд жагсах нь ойлгомжтой. Гэвч хөгжил гэдэг тоо бус чанарын үзүүлэлт буюу улс орны нийгмийн байдал, иргэдийн амьдрал хэрхэн сайжирснаар хэмжигддэг зүйл юм. Монгол Улс жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг батлаад 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хууль эрх зүйн талаас үйл ажиллагаа жигдрээд салбар хороодын бодлого боловсруулагдсан боловч   үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан  байдаг. Шалтгаан нь олон нийтийн жендерийн талаарх ойлголт сайнгүй, жендерийг хэт гадны үзэл суртал гэж хүлээж авдаг байсантай холбоотой. Тодруулбал, жендерийн хэвшмэл ойлголт буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дүр үүрэг дэх ялгаа нь олон жил тогтчихсон. Үүнээс үүдэн нийгэмд жендерийн тэгш бус ойлголт ихсэх хандлагатай болсон юм. Манай улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт маш бага байгаа нь  жендерийн мэдрэмжтэй бодлого шаардлагатайг илтгэж байна. Эрэгтэйчүүд эрсдэл өндөр ажил хийж гэрийнхээ санхүүгийн ачааллыг үүрдэг. Үүнээс үүдэн бухимдалд орж эрүүл мэндээрээ хохирдог нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байна.Хүүхдүүдийн түвшинд мөн жендэрийг ярих ёстой. Учир нь 14-17 настай эрэгтэй хүүхдүүд сургууль завсардах нь охидоос гурав дахин их байдаг. Энэ нь боловсролын тогтолцоо, систем хөвгүүдэд ээлгүй байгаагийн илрэл юм.

 

“ХУВЬ ХҮНИЙ БОЛОВСРОЛЫН ТҮВШИНГЭЭС ЖЕНДЕРИЙН ОЙЛГОЛТ ХАМААРДАГ”

 

Жендерийн тэгш байдал бол хүний тэгш эрхтэй дүйцэхүйц чухал ойлголт билээ. Энэ нь дан ганц эмэгтэйчүүдийн ажиллах эрх, шийдвэр гаргах оролцоотой хамааралтай бус эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэлтгүй бүх хүнд хамааралтай асуудал юм. Тиймээс дээрх хэвшмэл ойлголтууд залуу үед өвлөгдөж байгаа учир Азийн хөгжлийн банкнаас Жендерийн үндэсний хороотой хамтраад “Хүндлэл хүйс хамааралгүй” аяныг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Энэ удаагийн төслийн онцлог нь жендерийн тэгш байдал гэдэг төрийн байгууллагын ярих асуудал гэсэн ойлголт тогтчихсон байсныг өөрчлөх юм. Орон нутагт жендер гэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоог тэнцүүлэх явдал, улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих тухай асуудал гэсэн хязгаарлагдмал ойлголт төлөвшсөн байв. Тиймээс олон нийтийн ойлголтыг өөрчлөхөд орон нутгийн түвшинд 18 ТББ, үндэсний хэмжээнд гурван ТББ хамтарч, төр хувийн хэвшил нэгдэж дээрх үндэсний хэмжээний төслийг хэрэгжүүлсэн юм. Төслийн багийн судалснаар орон нутагт хувь хүний туршлага, гэр бүлийн байдал, боловсролын түвшингээс хамааран жендерийн ойлголт бүрэлдэн тогтдог аж. Мөн  төрийн байгууллагын ажилтны жендерийн тухай ойлголт, жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн мэдлэг хязгаарлагдмал байгаа нь ажиглагдсан байна. Олон нийтийн сүлжээ болон бусад хэрэгслээр дамжин аян 1.5 сая хүнд хүрчээ. Иргэд олон нийт жендерийн тэгш бус байдалд шүүмжлэлтэй ханддаг болсон нь аяны том үр дүн юм. Энэ асуудлыг тойроод үндэсний хэмжээнд олон нийтийн сүлжээнд болон бусад хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн билээ.

 

ЖЕНДЕРИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛСНООР ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭХ СОНИРХОЛ НЬ НЭМЭГДЖЭЭ

 

Өмнөговь, Булган, Дорнод, Баянхонгор, Ховд аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын 29 гишүүнээс бүрдсэн таван багийг бичил тэтгэлэгт сонгон шалгаруулсан байдаг. Сонгогдсон таван аймгийн иргэний нийгмийн байгууллагууд жендерийн хэвшмэл ойлголт, хандлагад нөлөөлөх “Хүндлэлд хүйс хамаагүй” үндэсний аяныг 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны хоёрдугаар сар хүртэл дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэв. Жендерийн хүчирхийлэл, эрэгтэйчүүдийн дундаж наслалт, залуу малчдын жендерийн асуудлууд, хувийн хэвшил, хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн ялгаварлан гадуурхалт зэрэг орон нутгийн түвшинд зонхилж буй жендерийн асуудлуудыг ОНМХ-ийнхээ сэдэв агуулга болгон онцолж жендерийн тухай ойлголтыг орон нутгийн хүн амд илүү ойр, танил байдлаар хүргэх суурь аргачлал ашиглажээ. Орон нутгийн зорилтот бүлгүүд жендерийн талаарх суурь мэдээлэлтэй болсноор дуу хоолойгоо хүргэх, эрх тэгш нийгмийг цогцлооход гар бие оролцох хүсэл сонирхол нь нэмэгдсэн байна. Төгсгөлийн үнэлгээгээр “Хүндлэлд хүйс хамаагүй” аяны хүрээнд цацагдсан мэдээ, мэдээлэл, мэдээлэл сурталчилгааны материалыг хүлээж авснаар төсөл хэрэгжсэн таван аймгийн зорилтод хүн амын 87 хувьд нь жендерийн талаарх ойлголт, хандлагад өөрчлөлт гарсан гэсэн үнэлгээ өгсөн байна. Аянаас өмнө зорилтот бүлгийн 26 хувь нь жендерийн талаар зөв ойлголт, мэдээлэлтэй, үлдсэн 74 хувь нь ташаа ойлголттой байсан бол аянаас хойш 60 хувь нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм, соёлын ялгаатай байдал болохыг зөв ойлгож, мэдлэгтэй болжээ. “Хүндлэлд хүйс хамаагүй” аян хэрэгжсэнээр нийгэм болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагын талаарх олон нийтийн хүлээлт, хандлага уян хатан болсон байна. Жишээлбэл, эрэгтэйчүүдийн дундаж наслалт, эрүүл мэнд, шийдвэр гаргах түвшин болон ажиллах хүчний оролцоо, ШИМТ салбар дахь охидын оролцоо, хөвгүүдийн боловсрол тэргүүтэй хэвлэл мэдээлэл, нийгэмд төдийлөн яригдаагүй шинэ шинэлэг сэдвүүд рүү хүмүүс анхаарах болжээ.

 

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ИНДЕКСЭЭР МАНАЙ УЛС 10 “АЛХАМ” УРАГШЛАВ

 

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр улс орны жендерийн тэгш байдлын индексийг гаргадаг. Аяны дараа энэ оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улс 10 байр урагшилсан байна. Олон улсын жендерийн индексийг гаргахдаа эдийн засгийн оролцоо, хүч нөлөө,боловсрол тэгш байдал, эрүүл мэндийн үйлчилгээний тэгш хүртээмж, шийдвэр гаргах түвшний тэгш оролцоо гэсэн дөрвөн үзүүлэлтийг чухалчилж авч үздэг. Үүнээс манай улс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор маш хангалтгүй түвшинд жагссан хэвээр байна. Сонгуулиас сонгуулийн хооронд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа ч сонгогдох нь цөөн байна. Үүнд сонгогчдын боловсрол, ойлголт, үзэл хандлага нөлөөлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 2006 оноос буурч, 2019 оны байдлаар хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 53 хувь нь ажил эрхэлж байна гэсэн дүн гарчээ. Эмэгтэйчүүд цалин бага салбарт ажиллахаар цаашид өсөж хөгжих боломж нь буурдаг юм. Эмэгтэйчүүдийг дэмжсэнээр олон бизнес бий болж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах боломжтой. Ядуурлыг бууруулах эрх ашиг байдаг л бол жендерийн тэгш эрхийн асуудлыг бодлогодоо нэвтрүүлж ажиллах хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.7 МЯГМАР № 175 (6652)

 

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Өчигдөр 17 цаг 56 мин
Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Өчигдөр 15 цаг 37 мин
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон АН-ын дэд даргаар ажиллана

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон Сүхбаатарын дүүргийн АН-ын дэд даргаар ажиллана

Өчигдөр 14 цаг 21 мин
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

Өчигдөр 14 цаг 07 мин
О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

Өчигдөр 12 цаг 49 мин
О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

Өчигдөр 12 цаг 33 мин
"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Өчигдөр 12 цаг 16 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 10 мин
“Улаанбаатар барилга-2026” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын акц үргэлжилж, МАН улс төрийн шийдвэр гаргав

Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш парламентын үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь АН-ын бүлгээс

Өчигдөр 06 цаг 00 мин