Өршөөлийн хуулиар 150 жолоочийн эрх хасах торгуулийг цуцалжээ

2021-09-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэрийн талаар мэдээллээ. Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4938 хүн хамрагджээ.

"Өршөөл үзүүлэх тухай” хууль 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм. 

ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг "Нэмэгдэл ялын шинжтэй оногдуулсан 150 хүнийг эрх хасах нэмэгдэл ялаас, 43 хүнийг ял оногдуулахгүй өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн. Өршөөн хэлтрүүлсэн хэргийг гэмт хэргийн зүйлчлэлээр задалбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1436 буюу 74 хувийг эзэлж байгаа бол үүн дотроо хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 58.6 хувийг дангаараа эзэлж байна. Суллагдсан ялтнаас эмэгтэй 16, эрэгтэй 137, насанд хүрээгүй 13 хүн байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн 90, хоёр удаа гэмт хэрэг үйлдсэн 58,  гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн 16 ялтан байна” гэж ярилаа.

Хэрэгсэхгүй болгосон нийт хэргийн 58 хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,12.6 хувийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг тус тус эзэлжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 36 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин