"Хос бичигтэн яам" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв

2021-09-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ДАРАМБАЗАР

Монголчууд кирилл үсгийг 1946 оноос хэвшүүлэн хэрэглэж ирсэн ч бидний түүх 1000 гаруй жил үндэсний бичиг дээр тулгуурлан хадгалагддаг. Иймээс үндэсний бичгийг залуу хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчилан таниулах нь бидний үүрэг юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу айл өрх, төрийн байгууллага болон ТББ байгууллага, ААН гээд бүгд хамтран жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэхээр тогтсон. Энэ өдөрт зориулан Соёлын яамнаас "Хос бичигтэн" арга хэмжээг  зохион байгууллаа. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Үндэснийхээ бичгийг нийгмийн хэрэглээнд өргөн дэлгэр нэвтрүүлж, монгол хэлтэн бүр үндэснийхээ бичиг үсгийг гаргуун эзэмших учиртай тул Соёлын яам манлайлан бүх нийтийн соёлын боловсролын хүрээнд “Хос бичигтэн” урт хугацааны жишиг хөтөлбөрийг эхлүүлж байна. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ өдрийг иргэд, айл өрх, ААН, бүх шатны байгууллага эх хэлний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон. 2025 он гэхэд төрийн байгууллагууд хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулахаар болоод байгаа. Ойрын зорилт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Монголчууд бид эрт үеэс монгол бичгээр төрийн үйл хэрэг, шинжлэх ухааны бүтээлүүдээ туурвиж ирсэн. Иймээс монгол бичгээ сурч эзэмшиж түгээн дэлгэрүүлэх ажлыг манай яамнаас түүчээлэн эхлүүлж байна. Үндэсний бичиг үсэг бол Монгол Улсын хувьд хүн төрөлхтний түүхэнд оруулсан том хувь нэмэр юм. Энэ бичиг үсгээ дэлхийд авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх нь бидний амин чухал хариуцлага билээ. Бидний хувьд нийтээрээ хос бичигтэй, ирээдүйд аль ч бичгээрээ саадгүй уншдаг, бичдэг залуу үетэй байхын төлөө ажиллаж байгаа. Энэ нь Соёлын яамны чухал үүргийн нэг хэмээн үзэж байна.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Соёлын яамнаас “Хос бичигтэн яам” болох санаачилгыг төрийн байгууллагуудаас түүчээлэн гаргаж байгаа. Энэ онд Соёлын яамны нийт ажилтан, албан хаагчийг бүрэн хэмжээнд монгол бичгийг ашиглах боломжтой болгоно. Ингээд бид яамандаа судалгаа хийхэд 78 хувь нь ямар нэгэн байдлаар монгол бичгийн сургалтад хамрах шаардлагатай байгааг харууллаа. Иймд сургалт явуулах хэрэгтэй. Ингээд 2022 оноос аль болох Соёлын яамнаас гарах албан бичгийг монгол бичиг болон кириллээр гаргахаар ажиллаж байна. Түүнчлэн соёлын өвийн гэмт хэрэгтэй урьдчилсан тэмцэх, сэргийлэх цагдаагийн нэгж байгуулах санаачилга гаргасан. Үүнийг Хууль Зүйн яамтай хамтран дараа жилийн буюу төвсөлт оруулан явуулах болно. Мөн энэ нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан” гэж ярилаа.

Хэл бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл монгол бичгийг албан хаагчдад заах тал дээр ярихдаа “Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагч хоёр сарын дотор чөлөөтэй уншиж бичиж сурна. Хоёрдугаарт, цахим орчинд энэ бичгийг хөгжүүлж болно. Иймд цахим орчинд монгол бичгийг шивэхэд техникийн орчинг сайжруулах тал дээр олон улсын консерацвийн байгууллагуудтай хамтарч энэ ажлыг эхлүүлбэл хурдтай хөгжих боломжтой.  Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 21 аймаг, 330 сумынхаа салбар зөвлөлөөр дамжуулан 2016 оноос хойш үндэсний бичиг, цахим болон бийрээр бичих сургалтыг хамтран зохион байгуулсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн 2003, 2010, 2018 оны зарлигийн биелэлт, Үндэсний бичгийн 1995, 2008 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой. Мөн үүнээс өмнө ч төр, засгаас үндэсний бичгийнхээ талаар зохих бодлого хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой. Цаашид үндэсний бичгээ хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад төлөвлөсөн ажлуудыг шуурхайлан гүйцэтгэх, төрийн албыг хос бичигтэн болгоход БШУЯ-наас баталсан төлөвлөгөөний дагуу нягт ажиллана” гэв.

Соёлын сайд Ч.Номин ярихдаа “Чингис хааны музейн барилгыг энэ сард ашиглалтад оруулна.” Музейн үйл ажиллагааг ирэх оны дундуур нээхээр төлөвлөж байна. Соёлын сайдын хувьд бүх нийтийн соёлын боловсрол, үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн бодлогыг багтаасан. Соёл гэдэг ямар нэг байдлаар хэрэглээнд орж байж урт удаан хугацаанд оршино. Иймд соёлыг бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулна гэж байсан юм.

Эх сурвалж www.polit.mn

Зочин
Засгийн байгууллагууд иргэддээ, Монголд ажиллаж, амьдрагсдад зориулсан ажлыг зохицуулах л чиг уурэгтэй атал шинээр бичиг усэг сурах, гадаад хэл заалгах, мэргэжил дээшлуулэх, туршлага судлах, дээр нь элдэв луйвар, булхай, авлага, шагнал, хандив, дэмжлэг л ярьсан, хийсэн, тэрнээс давж ажлаа хийх зав цаггуй, сэтгэлгуй албан хаагчдын цугларал юм шив дээ. Ээ чааваас
Зочин
Засгийн байгууллагууд иргэддээ, Монголд ажиллаж, амьдрагсдад зориулсан ажлыг зохицуулах л чиг уурэгтэй атал шинээр бичиг усэг сурах, гадаад хэл заалгах, мэргэжил дээшлуулэх, туршлага судлах, дээр нь элдэв луйвар, булхай, авлага, шагнал, хандив, дэмжлэг л ярьсан, хийсэн, тэрнээс давж ажлаа хийх зав цаггуй, сэтгэлгуй албан хаагчдын цугларал юм шив дээ. Ээ чааваас
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 39 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 58 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 58 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 28 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин