Ажлын нэг өдрийг цахим болгосноор

2021-09-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Сүүлийн хоёр жил цар тахлын давалгаанд хэсэгхэн намжсан замын түгжрэл эргээд нийслэлчүүдийн толгойны өвчин болж эхэллээ. Хичээл сургууль орж их хотынхны зам дээрээ өнждөг өдрүүд эхэлж байна. Дээр нь цас орж гулгаа ихэснэ гээд эртнээс төлөвлөхгүй бол иргэдийн бухимдал, эдийн засгийн алдагдал дээд цэгтээ хүрэх нь тодорхой. Тэгвэл төр засгийн түгжрэлтэй хэрхэн тэмцэх төлөвлөгөөг хүргэе. Өнгөрсөн жилүүдийг бодвол түгжрэлд хүч, хөрөнгө зарж эртнээс ярьсан ч өнөөдөр л эхлэхгүй бол хожимдох нь лав.

Түгжрэлийн өртөг буюу  ажлын бүтээмж буурах, эрүүл мэнд, стресс, дуу чимээг мөнгөн дүнгээр тооцвол өнгөрсөн 10 жилд 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд алдаж байгаа судалгаа гарч, иргэдийн 85 хувь  нь түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэж хариулжээ.

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж буй. Үндэсний хороо түгжрэлийг бууруулах богино хугацааны 15 саналыг танилцууллаа. Ажлын хэсгийнхэн нийтийн тээврээр зорчих иргэдийн тоог 50 хувиар нэмэгдүүлбэл авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж үзжээ. Энэ хүрээнд улсын төсвийн болон төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд автобусны парк шинэчлэлт хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрөл LRT нэвтрүүлэхээр ярилцаж буй юм.

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарсан түгжрэл 23-28 хувийг эзэлдэг. Улаанбаатарын хамран сургах тойргийн хүрээнд 64 сургууль, 65 цэцэрлэг дутагдалтай байгаагаас 110 мянган хүүхэд 53 мянган тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс сургуулийн автобусаар 11 мянган сурагч зорчиж байгааг 20 мянга болговол авто замын түгжрэл 2.5-2.7 хувиар буурах боломжтой. Нэгдсэн зохион байгуулалтаар явуулж байгаа сургуулийн автобусыг 53, төрийн болон хувийн сургуулийн өөрийнх нь автобусыг 227 болгосноор өдөрт 10-12 мянган сурагч буюу машины хөдөлгөөнийг бууруулна гэж тооцжээ.

Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотыг 2028 оноос зүүн хүрдтэй тээврийн хэрэгсэлд 100 хувь шилжүүлэхээр танилцуулсан. Мөн 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай импортын машины татварыг нэмэх санал орууллаа. Улаанбаатар хотод 652 мянган автомашин бүртгэлтэй байна. Тяньжинийн боомтод 4000 чингэлэг байгаагаас 60 хувь нь Улаанбаатар хотод орж ирэх хуучин автомашин байна. Харин 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэх мөн ирэх жилээс шинэ автомашин худалдан авах зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх санал дэвшүүлжээ.

Мөн төрийн албан хаагчид нэг өдөр гэрээсээ цахимаар ажиллабал замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өдөрт 15-25 мянгаар буурах тооцоо гарчээ.Түүнчлэн орон нутгаас нийслэлд сард дунджаар 28-30 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна.

Ажлын хэсэг дугаарын хязгаарлалт хэр үр дүнтэй байгааг судлахад хэрэгжилт хангалтгүй гарчээ. Тиймээс хэрэгжилтийг хангуулахаар ажиллах юм байна.

 

Б.Одсүрэн: Тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээнд шилжүүлнэ  

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга

 

-Хотын түгжрэл бүсчлэлийн шинжтэй. Хотын төв рүү ордог гол зам түгжрэл ихтэй байдаг. Мөн улирлаас хамаарч түгжирдэг. Нэг, наймдугаар сар түгжрэлийн оргил үе. Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан бол хэт төвлөрөл. Их тойрууд ихэнх ажлын байр байрладаг. Ажилдаа ирдэг хөдөлгөөн нийт түгжрэлийн 52 хувийг эзэлдэг. Иймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийг уртасгаж, 05:30-00:00 цаг болгох хэрэгтэй. Мөн гол замуудаа өргөтгөх, шинээр сүлжээ торлолоо нэмэх, зургаан нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил бий. 32 уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зургаан уулзварыг хоёр түвшинд оруулах гэх мэт замтай холбоотой ажлуудын зураг төсөл үргэлжилж байна. Тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээнд шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь үндсэндээ код байна. Тухайн кодыг салхины шилэндээ нааж, төлбөр тооцоо, уулзваруудаар нэвтэрч байгаа бүртгэл хийнэ. Нэг жилийн дотор үүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

 

Богино хугацаанд түгжрэлийг бууруулах санал:

-Тээврийн хэрэгслийн “Цахим гэрчилгээ” нэвтрүүлнэ.

-Ерөнхий болосвролын сургуулийг 5/9 шилжүүлэх

-Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05:30-00:00 цагт шилжүүлэх

-Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах

-Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх

-Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

-Тээврийн хэрэгслийн ослыг шуурхай шийдвэрлэдэг болгох

-Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах

-E-Police аппликейшнийг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах

-Автомашингүй гудамж бий болгох

-Зогсоолгүй бүс бий болгох

-Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах

-Явган зам, дугуйн зам, автозамын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх

-Байгууллагуудын ажлын цагийгуян хатан болгох

-Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх

 

Эдгээр 15 саналыг энэ сараас хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.1 ЛХАГВА № 171 (6648)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 39 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 58 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 58 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 15 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 28 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин