Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэжээ

2021-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

“Токио-2020” паралимпын наадмын powerlifting-ийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн тогтоосон дээд амжилтаа дахин шинэчилж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэлээ. Тэрбээр “Түүхэн дээд амжилт тогтоосон Содномдоо баяр хүргэе. Манай улс 1961 онд НҮБ-д элсэж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. 1964 онд Токиогийн олимпод тусгаар улсынхаа ёсоор оролцсон. Үүнээс хойш 57 жилийн дараа Токиогийн тэнгэрт Монголын далбааг мандууллаа. Олимпын наадамд явахаасаа өмнө манай өрөөнд уулзахдаа “Алтан медаль авчирна” гэсэн хэлсэн амандаа хүрлээ. Монголын ард түмэн Э.Содномпилжээгээрээ бахархаж байна. Паралимпын тамирчдыг эх орондоо ирэхээр хүлээж авч уулзана” гэлээ.

Харин гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Бэлтгэл сургуулилалтаа хийхэд бүх талаар тусалж, дэмжсэн төр засгийнхандаа баярлалаа. Намайг дэмжиж байсан Монголынхоо ард түмэнд талархсанаа илэрхийлье” гэсэн юм.

 

“Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-г Ерөнхий сайд ахалж буй. Иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд, олимпизмыг улс даяар хөгжүүлэхэд тус хороо анхаарал хандуулж ажиллана гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлж байлаа.

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь Пауэрлифтингийн дэлхийн хошой аварга, 2016 онд 210 кг өргөж, Риогийн паралимпаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 45 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 3 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 3 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 33 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин