“Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүргийн сургагч багш нараа бэлтгэлээ

2021-08-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

"Нийгмийн Ардчилал" Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Нийгмийн Ардчилал" залуучуудын академиас зохион байгуулсан “Training of Trainer 2021” сургагч багш бэлтгэх сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Тус сургалтыг орон нутагтаа сургалт бие даан зохион байгуулах боломжтой сургагч багш бэлтгэх, НАМЗХ-ын салбар зөвлөлийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах  зорилготойгоор зохион байгуулсан юм.

21 аймаг 9 дүүргээс шалгарсан шилдэг 30 залуус 8 сарын 23-аас 8 сарын 28-ны  хооронд амжилттай суралцан сертификатаа гардан авч, төгсөлтийн баяраа тэмдэглэлээ.

Сургагч багш бэлтгэх сургалтын үйл ажиллагааг Х.Сайхансанаа захиралтай Сургалт, судлагааны “Стратеги академи-”ийн хамт олон хамтран зохион байгууллаа.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд залуус "Сургагч гэж хэн бэ", "Илтгэгчийн суурь ур чадварууд" , "Нийгмийн ардчиллын үнэт зүйл", "Сургагчийн ур чадвар", "Нийгмийн баримжаат эдийн засаг", "Ерөнхийлөгчийн сонгууль ба олон нийтийн зан төлөв" зэрэг хувь хүний хөгжил, сургагч багшийн мэдлэг авах олон сонирхолтой хичээлд хамрагдан оюуны цар хүрээгээ тэллээ.

Сургалтыг “Нийгмийн Ардчилал” залуучуудын академийн захирал, Хувь хүний хөгжил, бизнес менежментийн сургагч Б.Золбадрал, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Хувийн ур чадварын гуру, “Дел Карнеги” болон “JСI” байгууллагын олон улсын сургагч Э.Чинзориг, “POSITIVE MIND” буюу “Эерэг сэтгэлгээний давлагаа” төслийн удирдагч Н.Энхбаатар, “Mongolian leadership institution” гүйцэтгэх захирал Б.Ганпүрэв, Сургалт, судалгааны “Стратеги академи” сургагч багш Г.Чулуун-Үрэл, А.Хишигтөгс, О.Оюундалай, П.Түмэнцэцэг гэсэн шилдэг сургагч багшийн төлөөллүүд өөрийн мэдлэг чадвар, ололт амжилт, туршлагаасаа залуустай хуваалцсан.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд “Нийгмийн Ардчилал" залуучуудын академийн захирал Б.Золбадрал,   НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил, дэд ерөнхийлөгч, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа, УЗ-ийн гишүүн Я.Энхбаатар, Нарийн бичгийн дарга Б.Галсан болон сургалт орсон багш нар оролцлоо.

Энэ үеэр НАЗА-ийн захирал Б.Золбадрал “Сургагч багш та бүхэн залуучуудад хувь хүний хөгжлийн хурыг түгээх маш чухал, ёс төртэй үүргийг хүлээж авлаа. Энд хүрч ирээд зүгээр нэг сургалт үзээд сургагч болж байгаа юм биш, бүгд нэг анги, нэг хамт олон болж, нэг зорилгын төлөө нэгдэж байна. Цаашид олон жил хамтарч ажиллан, бас нөхөрлөнө, түүнчлэн олон залууст эерэг өөрчлөлт, өөрийгөө хөгжүүлэх ухааны хурыг түгээнэ. Тиймээс сургагч багш болж буй залуус бүгд цаашид улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг хэлж байлаа.

Мөн НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил “Залуус та бүхэнд маш том хариуцлага тулж ирлээ. Сурсан мэдсэн бүх зүйлүүдээ аймаг, сум, дүүргийнхээ залуучуудад харамгүй түгээж, сургаж, дараагийн үеийн залуучуудаа бэлтгэх ажилд идэвхтэй оролцоорой. НАМЗХ-ны эд эс дараагийн үе болж буй залуус та бүхэн улам хийхийг хийж, бүтээх чадвартай гэдгийг онцолъё” гэлээ.

Ийнхүү аймаг, дүүргийн шилдэг залуус “Нийгмийн Ардчилал" залуучуудын академийн сургагчийн ёс зүй, хариуцлагын гэрээг байгуулж, төгсөлтийн үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөлөө.

Монголын шилдэг илтгэгч сургагч багш нарын үг, туршлага, мэдлэг мэдээлэл бүхэн залууст шинэлэг ололт амжилт, хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, урам зориг өглөө гэдгийг залуус онцолж байв. Мөн уг сургалт шинийг сурсан,  шинэ үүд хаалга, боломжийг нээсэн, цаашлаад шинэ ур чадварыг олох боломжтой, хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжийг бидэнд олголоо гэдгийг ч хэлж байв.

Тус сургалтад залуус нэгдэн оролцсоноороо хувь хүний хөгжил, сургагч багшийн суурь мэдлэг, ур чадвар зэрэг олон зүйлийг суралцан цаашид олон мянган залуусыг чадавхжуулах ур чадварыг эзэмшсэн юм.

Ийнхүү бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг үүгээр тавьж байна. Эдгээр залуусын хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс үе үеийн шилдэг сургагч багш төрнө гэдэгт итгэлтэй байна.

 

MONGOLIA NEWS
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 700,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
Ирээдүй идэгч нараа бэлдэж байх шив
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 45 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 3 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 3 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 33 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин