Шинэ нисэх буудал дахь дагуул хотын төлөвлөлтийг танилцуулав

2021-08-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Хөшигийн хөндийд ашиглалтад орсон  “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн шинэ хот байгуулах бодлого хэрэгжиж байгаа. Нийслэлийн төвлөрлийг саармагжуулах, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлөөр хангасан, агаарын тээвэр, аялал жуулчлал, шинжлэх ухааны цогцолбор төвүүд бүхий бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн “Аэросити”, “Майдар” хотыг байгуулах төлөвлөлтийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Хөшигийн хөндий дэх дагуул хотыг байгуулснаар 50 мянга гаруй га талбайд хот босгож иргэд аж ахуй нэгжүүд суурьшин ажиллаж амьдрах юм. Үүний 19 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар ажиллаж байна.  Ингэхийн тулд нийт 3173 иргэн аж ахуй нэгж байгууллагатай зөвшилцөж газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах юм. Зөвшөөрөлтэй газрыг нөхөн олговортой солих бол харин хууль бус газар олголтыг цуцалж байгаа юм байна.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Хөшигтийн хөндийд байрлах дагуул хот нь олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөж байна. Мөн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, ложистикийн сүлжээний байгууламжуудыг байгуулна. Ингэснээр Хөшигтийн хөндийд орон сууц үйлчилгээний газрууд мөн холимог бүс бий болох юм. Онгоцны буудлыг тойроод Төв аймаг руу явах чиглэл эхний төлөвлөлтөнд орж байгаа. Энэ жилдээ багтаж төлөвлөлтийн зураг техникийг дуусгаж дараагийн шатны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ. Хөрөнгө оруулалтыг Улсын төсөвөөр үү,  Олон улсын байгууллагын санхүүжилт дэмжлэгээр хэрэгжүүлэх үү гэсэн асуудлыг хэлэлцэж байна” гэв.  

 

БОГДХАН ТӨМӨР ЗАМЫГ БАЙГУУЛНА

 

Богдхан төмөр замын бүтээн байгуулалт 2010 оноос эхлэн яригдсан. Мандал өртөөнөөс Мааньт өртөө хүртэл төмөр замын трассыг гаргажээ. Мандал өртөөнөөс Рашаант хүртэл хос төмөр зам байгуулахаар төлөвлөгдөөд байгаа юм байна. Харин Рашаант өртөөнөөс төмөр зам Богд уулын урдуур салаад Хөшигийн хөндийгөөр дамжин өнгөрөх юм. Ачаа тээврийн терминалын өмнө томоохон өртөө байгуулах буюу гурван өртөөтэй зургаан зөрлөгтэйгээр байгуулагдах юм байна. Үүн дээр томоохон газар доогуур явах Тунелийн барина гэсэн төлөвлөгөөтэй байна. Төмөр зам баригдсанаар эдийн засгийн төвлөрөл үүсэж худалдаа үйлдвэрлэл өргөжих юм.

 

ХӨШИГТИЙН ХӨНДИЙ ДЭХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ

 

Тус байгууламж нь 16 барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр хангаж нийтдээ 42 мегаваттыг ашиглах боломжтой юм байна. Технологийн станц нь дөрвөн байгууламжаас бүрдэж, нүүрснээс эхлэн, оффис, зуухан станц гэх зүйлсүүдийг багтаажээ. Байгууллагаас гарсан хог хаягдалыг дахин ашиглалтад оруулах буюу нүүрснээс гарсан үнсийг барилгын материалд оруулж ашиглах боломжтой. Тус бүтээн байгуулалтууд хэрэгжснээр эдийн засаг болоод улс орны хувьд томоохон хөгжил гарц болж эхлэх юм  гэж дулааны станцын ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал ярьж байлаа.

 

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ГАЗАР ЦУЦЛАЛТ

 

Анх наймдугаар сарын 15-ныг хүртэл иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзжээ. Энэ ажил хийгдсэнээр 3173 аж ахуйн нэгжүүдтэй уулзаж мэдэгдлээ хүргүүлээд ирэх есдүгээр сарын 15-нд болох аймгийн ИТХ-аар тусгай хэрэгцээнд авах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Засгийн газрын тогтоол гарснаар орон нутгаас хүчингүй болгох нөхөн олговор олгох ажлууд хийгдэнэ. Одоогоор зам дагуух 499 аж ахуй нэгжүүд газрыг цуцлахаар болсон гэж Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр мэдэгдлээ.

 

150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийн “Чингис хаан” онгоцны буудлын ажилчдын орон сууцны хотхон баригдах ажил эхэлжээ.  Тус барилгад нийтдээ 600 өрх орох юм байна.  Мөн хотхоны хажууд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна. 

 

АЧАА ТЭЭВРИЙН ТҮГЭЭЛТИЙГ НЭГДСЭН БАЙДЛААР ХИЙНЭ

 

Ачаа тээврийн терминалыг 1585 га талбайд төлөвлөжээ.  Эхний ээлжинд 640 га талбайг ашиглахаар болж байгаа. Терминал баригдснаар автотээврийн терминал, агуулахын аж ахуйнууд нэгдсэн байдлаар энэ төв рүү шилжиж ирэх юм. Мөн бөөний худалдааны хэсэг байна. Бөөний худалдаа нэг газраа төвлөрснөөр Монголд ирсэн ачаа тээврийн 40 гаруй хувь нь хөдөө орон нутаг руу түгээгдэх буюу хот руу орж түгжрэл үүсгэхгүйгээр шууд очих боломж бүрдэнэ. Улаанбаатар руу ордог ачаа 100 хувь байлаа гэхэд хөдөө орон нутаг руу тогтоогдсон хувь нь очдог. Үүнийг нэгдсэн байдалд оруулж хотод үүсэх түгжрэлийг бууруулах юм.  Мөн терминал бүрэн хүчин чадалд орвол 6000-8000 хүн ажлын байртай болох боломжтой юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.30 ДАВАА № 169 (6646)

 

Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

6 цаг 29 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

6 цаг 29 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

6 цаг 29 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

6 цаг 29 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

22 цаг 46 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

23 цаг 10 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Өчигдөр 06 цаг 00 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

Өчигдөр 06 цаг 00 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин