С.Энхболд: Бага насны хүүхдүүдэд зориулсан вакцин худалдан авахаар судалж байна

2021-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Эрүүл мэндийн сайд С.Энхболд  хүүхдүүдэд зориулсан вакцин  худалдан авахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудастаа "Өмнө нь бид вакцинжуулаагүй үед болгоомжтой хандаж эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгийг зогсоосон бол өнөөдөр 12-17 насны 254,851 хүүхэд буюу зорилтот бүлгийн хүүхдүүдийнхээ 88 хувийг вакцинжуулаад байна. Эдгээр насны хүүхдийн өвчлөл дунджаар 2 -3 дахин буурсан. Эрсдэлийг төдий чинээгээр багасгаж байна гэсэн үг.  Бага насны хүүхдүүдэд зориулсан вакцины судалгаануудыг ажиглаж хамгийн сайныг, хамгийн хурдан худалдан авахаар ажиллаж байна. Вакцинжуулалтад хамрагдах боломж бүрдээгүй насныханд өвдөх эрсдэл бий. Гэвч хүүхдийн өвчлөл хөнгөн. Өнөөдрийн байдлаар 41,718 хүүхэд өвдсөн ч 41 хүүхэд эрчимт эмчилгээнд орсон. Эдгээр хүүхдүүд нь дархлаа сул, хөгжлийн бэрхшээлтэй, бусад хүнд хэлбэрийн архаг суурь өвчтэй хүүхдүүд байсан. Өнөөдөр эрүүл мэндийн талаас нь 100 хувь харж боловсролын үйл ажиллагааг зогсоох санал гаргаж болох хэдий ч эргээд 5 жилийн дараа гарах боловсролын доголдол бидэнд илүү их эрсдэлийг бий болгох боломжтой.  Боломж байхад бид хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхэд халдаж, хоцрогдол үүсгэж, улс эх орныхоо хөгжилд тушаа болох шаардлага юу билээ? Олон олон судалгаанд үндэслэн салбаруудын мэргэжилтүүд, эрдэмтэд, судлаачид хамтран төлөвлөлт хийж, шийдвэр гаргаж байгаа билээ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

6 цаг 26 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

6 цаг 26 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

6 цаг 26 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

6 цаг 26 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

22 цаг 43 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

23 цаг 6 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Өчигдөр 06 цаг 00 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

Өчигдөр 06 цаг 00 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин