Танилц: Үхэр жилийн шинэ цолтнууд

2021-08-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Дэмбэрэлням

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ аймгуудын бөхийн холбоодод үндэсний бөхөөр хичээллэж цол амжилтын төлөө яваа залуусын хөдөлмөрийг үнэлэж эрэмбэ тогтоож, цол олгох 128 бөхийн барилдаан зохион байгуулах санал хүргүүлсэн. Одоогоор тус саналыг 15 аймаг хүлээн авч цол олгох барилдаанаа зохион байгуулаад байна. МҮБХ 15 аймаг цол олгох барилдаанаа хийснээс Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн барилдааныг  хүчингүйд болгож түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн цол,чимгийг эрэмбэнд тооцохгүйгээ мэдэгдээд байна. Мөн  наймдугаар сарын 21-нээс хойш задгай талбайд бөхийн барилдахыг хориглосон шийдвэр гарсан. Шийдвэрт заасан хугацаанаас хойш барилдаан зохион байгуулсан  Өвөрхангай, Завхан аймгуудын барилдааныг тооцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.  Баян-Өлгий, Булган, Говь-Сүмбэр, Дорноговь, Дархан, Сүхбаатар аймгууд барилдаанаа хийгээгүй байна. Одоогийн байдлаар зургаан аймгийн арслан түрүүлээд байна. Эрэмбэ тогтоож, цол олгох барилдаандаануудад түрүүлж үзүүрлэсэн болон шинээр цолны болзол хангасан бөхчүүдийг танилцуулж байна.  

1. Архангай аймаг

Аймгийн харцага Б.Батсайхан түрүүлж аймгийн арслан, аймгийн начин Б.Энх-Амгалан үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн. Архангайд аймгийн начин цолтон төрөөгүй юм.

2. Баянхонгор аймаг

Аймгийн заан Т.Дүүрэнсаран түрүүлж аймгийн арслан, сумын заан Э.Өлзийбаяр үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн. 

3. Говь-Алтай аймаг

Аймгийн арслан Э.Даваажаргал түрүүлж хурц чимэг хүртэж, аймгийн арслан Б.Отгонбаатар үзүүрлэсэн. Халиун сумын харьяат, сумын харьяат М.Өгөөдэй аймгийн начин цолны болзол хангажээ.

4. Дорнод аймаг /хүчингүй/

Улсын харцага Д.Анар түрүүлж, аймгийн арслан Г.Төрмөнх үзүүрлэсэн.

5. Дундговь аймаг    

Сумын заан Ц.Хүрэлбаатар түрүүлж аймгийн арслан  цол, сумын заан Э.Мөнхболд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн.

6. Завхан аймаг

Аймгийн арслан М.Амарсанаа түрүүлж хурц чимэг, сумын заан А.Нармандах үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ. Их- Уул сумын харьяат сумын заан Б.Бямбадорж аймгийн начин цолны болзол хангасан байна.

7. Орхон аймаг

Аймгийн арслан Ө.Батзул түрүүлж хурц чимэг хүртэж, А.а Б.Уртбаяр үзүүрлэсэн. Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх А.Уламбаяр аймгийн начин цолны болзол хангажээ.

8. Өвөрхангай аймаг

Аймгийн арслан О.Наранбаатар түрүүлж хурц чимэг, аймгийн начин Б.Бямбадорж үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангажээ.

9. Өмнөговь аймаг

Аймгийн арслан М.Адъяахүү түрүүлж сумын заан Б.Баянсүх үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн.

10. Сэлэнгэ аймаг /хүчингүй/

Аймгийн арслан Д.Төрболд түрүүлж  сумын заан Б.Төрбат үзүүрлэсэн. Их шөвөгт сумын заан С.Одхүү  шөвгийн дөрөвт шалгарсан. Энэ барилдааныг аймгийн онцгой комиссын зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар хүчингүйд тооцоод байгаа юм.

11. Төв аймаг

Аймгийн арслан Э.Төгөлдөр түрүүлж хурц чимэг, аймгийн начин Г.Мөнх-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн.

12. Увс аймаг

Аймгийн харцага Б.Баянмөнх түрүүлж аймгийн арслан цол, аймгийн арслан Б.Сэр-Од үзүүрлэж чимэг хүртсэн.

13. Ховд аймаг

Сумын заан Г.Ганхуяг түрүүлж аймгийн арслан цол хүртэж, аймгийн заан Б.Уртнасан үзүүрлэж заан цолоо баталсан юм.

14. Хөвсгөл аймаг /хүчингүй/

Аймгийн харцага Б.Төрмагнай түрүүлж , аймгийн харцага  А.Мягмаржав үзүүрлсэн юм.

15. Хэнтий аймаг

Аймгийн харцага О.Эрдэнэбат түрүүлж аймгийн арслан цол, сумын заан Б.Түвшинтөгс үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 45 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 3 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 3 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 33 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин