“Талибаны цэргүүдэд эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх бэлтгэл байхгүй”

2021-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Талибанчуудад эзлэгдсэн Афганистаниас улс орнууд руу дүрвэж байгаа хүмүүсийн ихэнх нь охид, эмэгтэйчүүд байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Энэ нь Талибанчууд 1990-ээд онд Афганистаныг захирахдаа эмэгтэйчүүдийн сурч, боловсрох, хүссэн хувцасаа өмсөх эрхийг шашны хатуу хуулиар хязгаарлаж байсантай холбоотой.

Тэгвэл Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забиуллах Мужахид Талибаны цэргүүд эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх талаар хангалттай бэлтгэгдээгүй байгаа тул аюулгүй байдлын үүднээс афган эмэгтэйчүүдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. 

Тэрбээр “Бид эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ. Гэхдээ эхлээд аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй. Манай аюулгүй байдлыг хангах хүчин эмэгтэйчүүдийн асуудлыг хэрхэн шийдэх, тэдэнтэй хэрхэн харилцах туршлагагүй байна. Энэ улсад аюулгүй байдлын тогтолцоо бүрэн тогтоотол бид эмэгтэйчүүдийг гэртээ үлдэхийг хүсэж байна" гэж ярьжээ.

Талибанчууд энэ удаа Афганистаныг захирахдаа үзэл баримтлалаа зөөлрүүлж, эмэгтэйчүүдийг ажиллах,суралцах боломжоор хангана гэж амлаад байгаа юм. Гэвч афганчууд төдийгүй олон улс энэ амлалтад нь эргэлзсэн хэвээр байна. Тухайлбал, Дэлхийн Банкны хэвлэлийн төлөөлөгч Марсела Санчез-Бендер “Бид Афганистаны одоогийн нөхцөл байдалд, ялангуяа эмэгтэйчүүдийн асуудалд маш их санаа зовж байна” гэж мэдэгджээ.

Эх  сурвалж:Reuters                      

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 45 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 3 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 3 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 33 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин