ОХУ гадаадын оюутнуудаа хүлээн авна

2021-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу гадаад оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг боловсруулж дуусгасан тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдээлжээ. Гадаад оюутнууд ОХУ тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д суралцахаар ирэх боломжтой болсон байна.

Вакцинжуулалтын хувьд гадаад оюутнуудад Оросын оюутнуудтай ижил дүрэм үйлчлэх бөгөөд эрүүл мэндийн албан журмын даатгалтай гадаадын иргэд бүртгэгдсэн вакцинуудаас алийг нь ч хийлгэх боломжтой байх бол бусад нь «Спутник лайт» вакцинд хамрагдах боломжтой юм байна.

Энэ оны 9 дүгээр сараас ОХУ-ын 710 их, дээд сургууль сургалтаа энгийн горимоор эхлүүлж байгаа бөгөөд, 4,22 сая оюутан суралцагчид хичээлд хамрагдах аж. Ихэнх сургалтын байгууллагууд уламжлалт хэлбэрээр буюу танхимаар сургалтаа зохион байгуулах хэдий ч шаардлагатай тохиолдолд зайн сургалт руу шилжих бэлтгэл хангасан байна. Оюутнууд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран лаборатори, семинар, лекцэд хамрагдах, биеийн тамирын заал, усан бассейнд орох, дотуур байранд байрлах эрхтэй байх болно гэж ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мөн мэдээлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 45 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 4 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 4 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 33 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин