Бага ангийн багш Ж.Анхбаярын хэлсэн онцлох эшлэлүүд  

2021-08-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Хо Ши Ми-ний нэрэмжт лаборатори 14 дүгээр сургуулийн бага ангийн багш Ж.Анхбаяр  “Зууны мэдээ” сонины  “Амьдралын тойрог”-т  зочноор  уригдсан юм. Түүний  хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

- Хүүхэд аав, ээждээ хэлээгүй нууцаа багшдаа л ирж хэлдэг. Тийм болохоор  бага ангийн багш яг л хүүхэд  шиг  цайлган болчихдог.

-Шавь  нарынхаа итгэлийг   алдахгүйн  юм сан гэж хичээдэг.

-Би хүүхэд байхдаа  л  “Том болоод багш болно”  гэж  мөрөөдсөн.

-Залуу багшийн хамгийн том  бэрхшээл бол   нэг ангийн 50 хүүхэд бус харин  тэдний ард байгаа аав ээж, эмээ өвөа  нартай  харилцах    хамгийн хэцүү.

-1-2  ангид туслах багш байвал нэн сайн. Гэвч ийм бололцоо  өнөөгийн Монголын боловсролын салбарт бүрдээгүй байна.

-Монголын нийгэм багш нарын ажлын хариуцлага хийгээд ачааллыг мэддэг, тиймээс ч  өндөр цалинтай гэж боддог.  Гэтэл 500 мянган төгрөг байсан цалин жагсаал цуглааны дүнд  600 мянга болсон. 

- Хүүхэд бүрийн асуултаас  ухаарал,  сургамж авч, өөрөө ч бас давхар суралцаж байдаг  багшийн мэргэжил  хамгийн гэгээн ариухан. 

-Зургаан настнууд хөдөгнөөн ихтэй болохоор тэр бүхэнд багш анхаарал хандуулна. Хэл ярианы түвшин, хичээлд  анхаарахаас илүү их зүйлд сэтгэл чилээнэ.

-Хамгийн чухал нь тухайн   хүүхэд ар гэрт  нь  ямар нэгэн асуудал тулгарсан байхад  тэрийг нь мартуулж зааж байгаа  хичээлд бүрэн төвлөрүүлэхэд  ихээхэн  анхаарна.  Үүний тулд багш бүхнээс  судлаач байх  чадвар шаардагдана. 

 Хүүхэд бүхний нүдний харцнаас, түүнд чухам  юу тохиолдсоныг мэдэж авч,  ар гэрт асуудал гарч  уу, ангид асуудал гарч уу  гэдгийгг харгазан үзэж байж хичээлээ заана.

-Гаднаас нь харахад багшийн хөдөлмөр  45-хан минутаар хэмжигдэх  мэт боловч  тухайн хүүхдийн насан туршийн боловсрол, мэдлэгийг залуурддаг болохоор зүйрлэшгүй.

- Хо Ши Мин-ний нэрэмжит  14 дүгээр  лаборатори  сургууль  3500 орчим  суралцагч, 150 орчим багштай. Монголын хамгийн анхны хоолны  технологийг  өөрөө хийдэг  болсон жишиг сургууль юм.

-Манай сургууль  сургалт, заах арга зүйн олон талт судалгааг явуулж бусад сургуульд  туршлагаа түгээн дэлгэрүүлж ирсэн судалгааны том төв. Хөдөө орон нутагт ч заах арга зүйн үр дүнг хуваалцаж, жишиг болж байдаг эрдмийн ордон.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД-ээс

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 45 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 3 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 3 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 33 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин