Архангайн засаг даргыг батламжлах эсэхийг Ерөнхий сайд шийднэ

2021-08-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Сөрөг хүчин олонх болж, өөрийн Засаг даргаа томилон ажиллуулж байгаа гурван аймгийн нэг нь Архангай.  Гэвч аймгийн  ИТХ нь одоогийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичгээ ирүүлсэн.  Мөн дараагийн Засаг даргыг ч тодруулж,  М.Батжаргалыг батламжлуулахаар Ерөнхий сайдад ханджээ.  Засгийн газрын тэргүүн энэ асуудалд одоогоор ямар нэгэн албан ёсны шийдвэр гаргаагүй байна. Тэгэхээр Архангайн Засаг дарга Д.Золжаргалыг чөлөөлж, М.Батжаргалыг батламжлах уу гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удахгүй шийдэх бололтой.

Өнгөрсөн сарын 20-нд аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргасан юм.  Харин аймгийн АН-ын бүлгээс Д.Золжаргалыг огцруулсан гэх ИТХ-ын шийдвэрийг хүчин төгөлдөр биш хэмээн үзсэн. 

Тэд үндэслэлдээ ИТХ-ын 14 төлөөлөгчийн гарын үсэг бүхий аймгийн Засаг даргыг огцруулах тухай албан бичигт дурдагдсан үндэслэлүүд нь хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалт “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэснийг зөрчиж хуулийн хугацаанд хуралдаагүй.

Улмаар Засаг даргыг огцруулсан гэх  ИТХ-ын ээлжит бус хуралдаанд АН-ын гишүүд оролцоогүй.  Тиймээс Засаг даргыг огцруулах тухай гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус” хэмээн үзэж байгаа юм. Улмаар аймгийн ИТХ энэ сарын 17-нд дахин хуралдсан.  Ингэхдээ  Архангай аймгийн Засаг даргаар М.Батжаргалыг томилохоор шийдвэрлэжээ.  Нийт төлөөлөгчдийн 60.5 хувь нь  Мишкагийн Батжаргалыг Засаг даргад дэмжсэн юм.

 

Засаг даргаас чөлөөлөгдсөн болон дэмжигдсэн гишүүдийн СV-г хүргэе.

-М.Батжаргал нь өмнө нь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.  Монгол Улсын харцага цолтой.

-Архангай аймгийн Булган сумын уугуул.

-Цагдаагийн академи, Үндэсний биеийн тамирын дээд сургууль төгссөн.

-Багш дасгалжуулагч, хуульч, эрхзүйч мэргэжилтэй.

-1998-2003 онд “Говь” ХХК-ийн тамирчин,

-2003-2012 онд ЦЕГ-ын Спорт хороонд тамирчин,

-2012-2016 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Архангайд АН-аас нэр дэвших байсан ч Төв намын шийдвэрээр шахагдан нэр дэвшиж чадаагүй гэж ярьдаг.

 

-Д.Золжаргал нь МУБИС, МУИС, Удирдлагын академи төгссөн. 

-Эдийн засагч  Төрийн удирдлагын магистр.

-1996-1997 онд Найрамдал төвд удирдагч багш,

-1997-2001 онд  Хүүхдийн төлөө үндэсний төвд мэргэжилтэн,

-2004-2007 онд БГД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга,

-2007-2008 онд  НДЕГ-т Хамтын ажиллагааны газрын орлогч дарга,

-2009-2012 онд БГД-ийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга,

 -2012-2013 онд  ХНХЯ-ны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга,

-2013-2016 онд НДЕГ-ын  Тэргүүн дэд дарга,

-2016-2020 онд АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар тус тус ажилласан. 

-Улс төрд түүнийг АН-ын хуучин дарга С.Эрдэнийн хүн хэмээн ярих нь бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.27 Баасан № 168 (6645)

 

Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

7 цаг 9 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

7 цаг 9 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

7 цаг 9 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

7 цаг 9 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

23 цаг 26 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

23 цаг 49 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Өчигдөр 06 цаг 00 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

Өчигдөр 06 цаг 00 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин