Л.Халтар сайд 1.7 тэрбум төгрөг улсын санд оруулжээ

2021-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Авто тээврийн үндэсний төв гэж муу нэртэй луу данстай, дарга нар нь авилгад идэгдсэн газар болсныг хэн хүнгүй мэднэ. Дарга нарынх нь халаасаа түнтийлгэх гол хэрэгсэл нь “Азын дугаар” шаглаж зарах. Зарим нь бүр албаны өрөөндөө шаглаж зарж байгаад газар дээрээ баригдаж ч байсан.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар үүнийг таслан зогсоохын тулд 2020 оны арвандүгээр сард тушаал гарган "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчлэн батласан байдаг.

Уг журамд цоо шинэ нэгэн заалт орж ирсэн нь “Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулах... орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлэх” гэсэн заалт байв.

Гэтэл зарим хүн үүнийг эсэргүүцэж “хэзээ ч бүтэхгүй зүйл” хэмээж байжээ.

Анхны дуудлага худалдаа сүр дуулиантай болж нэг дугаар 400 гаруй сая төгрөгийн үнэд хүрсэн ч авсан нөхөр амнаасаа буцаж, явуургүй зүйл гэгчдийн бах тавыг хангаад өнгөрсөн.

Гэвч Л.Халтар сайд гаргасан шийдвэрээсээ буцаагүй. Нийтдээ “азын дугаар”-ын буюу сонирхол татсан дугаарын дуудлага худалдаа хоёр дахиа, бүр гурав дахиа болоод байна.

Гурван удаагийн дуудлага худалдаанд УАР, УАС, УАО серийн 1161 дугаар орсноос 1026-г нь худалдан борлуулжээ. 1026 дугаар нийтдээ 1 тэрбум, 710 сая, 650 мянган төгрөгийн үнэд хүрсэн байна. Өөрөөр хэлвэл, ашигч, авилгач дарга нарын халаасанд ордог байсан, орох байсан 1.7 тэрбум төгрөг Монгол Улсын сан хөмрөгт багтсан гэсэн үг.

Энэ бол Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын санаж сэдэж, багагүй эсэргүүцэлтэй тулгаран байж хэрэгжүүлсэн, Монгол Улсад, монголчуудад шим өгөөжөө өгсөн ажлын нэг яах аргагүй мөн билээ.

 

Эх сурвалж:www.polit.mn  

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 50 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 9 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 9 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 27 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 39 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин