ЦЕГ-аас сүүлийн үед үйлдэгдсэн гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ

2021-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЦЕГ-аас сүүлийн үед гарсан байгаа гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.    ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга,дэд хурандаа Б.Баатархүү “Өчигдөр 17.30 цагт Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. 30-32 насны М, Б нар боомилсон байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тэд гэр бүл байсан.   Урьдчилсан байдлаар камерын бичлэгийг шалгасан. Гаднаас ямар нэгэн хөдөлгөөн байхгүй, архидан согтуураагүй болох нь тогтоогдсон. Амь хохирогчдын үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр эцсийн байдлаар тодорхой болгоно. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Гэрээслэлийн асуудал яригдаж байгаа. Өр, зээлийн асуудал ч яригдаж байгаа ч одоо тодорхой болсон зүйл алга. Энэ бүхэн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоно. Үүний дараа мэдээлэл өгөх хэрэгтэй байх. Нөгөө талаар амиа хорлосон мэдээллийг хэтэрхий дэвэргэх нь бусдад сэдэл төрүүлэх сөрөг үр дагавартай. Гурван хүүхдийг нь асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгсөн байгаа гэв.

Түүнчлэн Нарны хороололд 27 настай иргэн өндрөөс унаж нас барсан гэсэн дүгнэлттэй байна. Гэхдээ шүүхийн шинжилгээний эцсийн дүгнэлт гаргаагүй байна. Согтуурсан, мансуурсан, эрүүл байсан эсэх нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тодорхой болно. Урьдчилсан байдлаар сэтгэл гутралтай байсан гэсэн зүйлүүд яригдаж байгаа. Гэхдээ үүнийг өндрөөс унаж амь насаа алдсан шалтгаан гэж үзэж болохгүй. Хэргийг шалгаж байх явцад тухайн иргэн амиа хорлох ямар шалтгаан байв гэдгийг нарийн шалгадаг учраас мөн л урьдчилсан дүгнэлт өгч болохгүй.

-Өчигдөр Баян-Өлгий цагдаагийн газарт “манай хүүхэд нас барчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. 30 настай эрэгтэйг 26 настай иргэн архидан согтуурсан үедээ биед нь халдаж, амь насанд нь хүрсэн хэрэг гарсан байна. Үүнийг Баян-Өлгий цагдаагийн газар шалгаж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 45 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин