ШӨХТГ:ХСҮТ дөрөвдүгээр эмнэлгийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан

2021-08-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Дөрөвдүгээр эмнэлэг компанийн удирдлагууд болон ХСҮТ хоорондын газар, орц гарцтай холбоотой асуудал маргаан дагуулаад байна.Үүнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Хавдар судлалын үндэсний төв болон Дөрөвдүгээр эмнэлгийн удирдлагуудтай уулзлаа.Дөрөвдүгээр эмнэлэг ХХК-аас тус газарт хандаж үйл ажиллагаанд нь саад учруулж байгаа төрийн байгууллагын үйлдлийн талаарх гомдлыг ШӨТХГ-т хүргүүлжээ.Гомдлын дагуу ажиллахад ХСҮТ-ийн зүгээс "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК-ийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдэл гаргасан гэж ШӨХТГ-аас үзжээ.

Энэ тухай ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү "Хуульд заасны дагуу ХСҮТ нь өөрийн эзэмшлийн эдлэн газрыг хилийн эргэлтийн цэгүүдэд газар дээр тэмдэглэсэн тэмдэгтээр хамгаалалтад авч бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг хүлээсэн байгууллага.Үүний дагуу бид анх хөрөнгө зарж барьсан хашааг Дөрөвдүгээр эмнэлэг ХХК буулгаж болохгүй. Тиймээс бид эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.Мөн ШӨХТГ-аас манай байгууллагын хашаатай холбоотой асуудалд урьдчилан сануулж байгаа үйл ажиллагаа нь тухайн байгууллагын чиг үүрэгт огтхон ч хамааралгүй.Мөн Өрсөлдөөний тухай хуулийн аль заалтыг ХСҮТ зөрчсөн тухай тодорхой үндэслэлгүйгээр ийнхүү шаардлага тавьж байгаа нь буруу" гэв.

Харин Дөрөвдүгээр эмнэлэг ХХК-ийн Эмчилгээ эрхэлсэн захирал Н.Оргил "Одоогоор манай эмнэлэг бүрэн ажиллаж эхлээгүй байна.Мөн бид ХСҮТ-тэй өрсөлдөх бодол байхгүй. Гэхдээ эмнэлгийн барилга анх дөрвөн тал руугаа орц гарцтай байхаар баригдсан учраас өөрчлөх аргагүй.Манай эмнэлэгт нэгдсэн эмнэлгийн журмаар ажиллана. Энэ бүх асуудлыг бид эвээр шийдэж болно харж байна" гэв.

Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "ХСҮТ-ийг хууль зөрчсөн гэх асуудал огт яриагүй.  Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмнэлэг хангалтгүй, хүнд өвчтэй иргэд их хэмжээний зардал гаргаж гадаадад эмчлүүлдэг, төр энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа өнөө үед орчин үеийн шаардлагад нийцсэн эрүүл мэндийн цогц үйлчилгээг иргэдэд хямд өртгөөр хүргэхээр зорж байгаа хувийн хэвшлийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, хамтран ажиллах нь төрийн бүх шатны байгууллагын үүрэг.Түүнчлэн төрийн зүгээс хувийн хэвийн ААН-үүдийг зах зээлд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Харин тэдгээртэй өрсөлдөх үйл ажиллагааг хясан боогдуулах, хязгаарлах ёсгүйг хатуу анхаарах нь зүйтэй.Иймд Дөрөвдүгээр эмнэлэг ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа элдэв үйлдэл буюу хаалгыг нь хааж хашаа барих, контейнер байрлуулах, цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулсан газрыг нэхэмжлэх зэрэг үйлдлийг даруй таслан зогсоох шаардлагатай" гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 45 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин