БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдээс хэлний түвшин тогтоох шалгалтыг ирэх сарын 1-нд авна

2021-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалтыг  энэ оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 19-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  хоёрдугаарт давхарт шалгалтын  (CBT) танхимд  авахаар болжээ.

Энэ жилийн хувьд COVID-19 халдварын нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон ур чадварын шалгалтыг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн хариуг тухайн шалгалт бүрийн дараа гаргаж, тэнцсэн иргэнээс биеийн ерөнхий үзлэгийн шалгалтыг хялбаршуулан авах юм байна. Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг  цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn сайтаас харах боломжтой. 

Шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

-Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй. 

-09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж), 14:30 (4-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу.

-Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө. 

-Шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн урьдчилан эмнэлгийн магадлагааг шалгалт өгөх боломжгүй тухай хүсэлтийн хамт гаргасан тохиолдол бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. 

-Коронавирусын ойрын хавьтлын улмаас тусгаарлалтанд байгаа иргэн нь шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө холбогдох байгууллагын тодорхойлолт өгсөн тохиолдолд шалгалт дууссаны дараа өдөр товлож зөвхөн нэг удаа авна.

-Шалгалтад орохын өмнө биеийн халуун 37 хэмээс дээш, халдварын шинж тэмдэг илэрч байх тохиолдолд мөн шалгалтын дараа өдөр товлож тухайн иргэнээс шалгалтыг тус тус авна.Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрийг  арваннэгдүгээр сарын 3-нд зарлана.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 45 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин