“Зүрх мартахгүй” төсөлд Эко Констракшн ХХК-аас 50 сая төгрөг хандивлалаа

2021-08-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Зүрхний төрөлхийн гажгаас болж мэс засалд зайлшгүй орох шаардлагатай хүүхдүүдэд тусалдаг “Зүрх мартахгүй” төсөлд Үндэсний бүтээн байгуулагч "Эко Констракшн" ХХК 50 сая төгрөг хандивлалаа.

Зүрхний гажгийн мэс заслыг олноор нь хийх боломжгүйн улмаас өвчиндөө шаналж буй олон бяцхан үрс удаан хугацаагаар хүлээх шаардлагатай болдог. Харин "УБ Сонгдо" эмнэлгийн захирал, зүрхний мэс засалч Б. Болдсайхан эмчийн санаачилсан “Зүрх мартахгүй” төслөөр олон хүүхдийг эх орондоо үнэгүй эмчилж эдгээгээд буй бөгөөд 2027 он хүртэл нийт 1000 хүүхдийг эмчлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.

Бяцхан үрсэд амьдрал бэлэглэх “Зүрх мартахгүй” төсөл нь олон албан байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр бодит болж хэрэгждэг бөгөөд "Эко Констракшн" ХХК-иас төслийг дэмжиж, 50 сая төгрөгийг ийнхүү хандивлалаа.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй сайн үйлсийн ажлуудын нэг илрэл нь энэхүү “Зүрх мартахгүй” төсөл бөгөөд төслийг санаачлагч Б.Болдсайхан эмч хэлэхдээ: “Одоогийн байдлаар 200 гаруй хүүхдэд хагалгаа хийсэн байгаа ба энэ жилийг дуусахад 400 орчим хүүхдэд хагалгаа хийхээр зорьж байна. Та бүхний энэхүү хандив тусламж олон хүүхдийн амь насыг аврахад туслах болно хэмээн талархан хүлээн авлаа" гэв.

"Эко Констракшн" ХХК нь барилгын салбарт 2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, их бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмрээ оруулан амжилттай ажиллаж байна.

Тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, нийгэм эрүүл мэндийн салбарт чиглэсэн сайн үйлсийн олон аян, хандив тусламжийг хийж хэрэгжүүлсээр иржээ.

Зөвхөн 2021 онд л гэхэд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ үйлчилгээг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн хийн системийг суурилуулж өгсөн.

Мөн Улсын Онцгой Комисст 33 сая төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг хамгаалалтын иж бүрэн хувцас хүлээлгэн өгсөн.

Дэлхий нийт төдийгүй Монгол Улсад нүүрлээд буй Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зориулан хүчилтөрөгчийн аппарат, ариутгалын зэрэг 80 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивласан байна.

Нийгмийн сайн сайхан, улс орны хөгжил цэцэглэлтэд хүн бүр, албан байгууллага бүрийн хувь нэмэр, оролцоо чухал тул үндэсний томоохон компаниудыг нийгэмд чиглэсэн сайн үйлсийн олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжлэг туслалцаа үзүүүлэхийг уриалж байна.

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 15 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 15 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 45 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин