COVID-19-өөс сэргийлэх уургийг үйлдвэрлэх ажил дунд шатандаа явна

2021-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн /НЭМҮТ/ Биобэлдмэлийн үйлдвэрт  0-11 насныханд  имммуноглобулин буюу  халдвараас сэргийлэх уургийг тарихаар үйлдвэрлэлийн ажил ид өрнөж байна. Иммуноглобулин нь COVID-19 халдвар үүсгэгч бичил биетүүдийн эсрэг хүний биед өвөрмөцөөр үүсэх дархлааны хамгаалалтын уургууд юм.

НЭМҮТ-өөс  энэ талаар тодруулахад “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа 2010 оноос  зогссон. Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газрын хуралдаанд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан асуудлыг  танилцуулснаар үйлдвэр хэвийн ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар иммуноглобулин үйлдвэрлэх ажил дунд шатандаа явж байна.  Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар дархлааг нь дэмжих байдлаар хийнэ. Товчхондоо эмчийн заавраар булчинд тарих тарилга юм. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчийн заавраар хийнэ. Янз бүрийн насны хүмүүст туршилтаар тарихад  гаж нөлөө үзүүлээгүй. Үр дүн сайтай байгаа. Хүний биед байдаг имммуноглобулин уургийг буцаагаад өөрт нь тарина гэсэн үг. 0-11 насны хүүхэд гэлтгүй  насанд хүрсэн хүний COVID-19 халдварын  эмчилгээнд шууд хэрэглэх боломжтой. Хүндэвтэр шатны эмчилгээнд эрт оруулахад хүндрэлээс маш сайн сэргийлэх чухал ач холбогдолтой” гэв.

Тус үйлдвэр нь  иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх хүчин чадалтай юм байна. Монгол Улсын хувьд иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай. 

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 45 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин