Ургац хураалтад оролцох залуус хүсэлтээ өгч эхэлжээ

2021-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Манай улс энэ жил нийт 616 мянган га-д тариалалт хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Хэдийгээр тариалалтыг хөл хорионы дэглэм тогтоосон, цар тахал дэгдсэн амаргүй нөхцөл байдалд хийсэн ч зургадугаар сарын сүүлчээр орон нутгаас авсан мэдээллээр нийт улаанбуудай тариалсан талбайн 80 орчим хувь нь соёололтоороо чанарын онцсайн үнэлгээтэй гарсан байна. Буудайн соёололт онц сайн үнэлгээтэй гарсан нь тариалангийн бүс нутагт тав, зургадугаар сард хур тунадас ахиу орж чийг их өгсөнтэй холбоотой юм.

 Энэ талаар салбарын сайд З.Мэндсайхан “Урьдчилсан тооцоо судалгаагаар энэ жилийн хувьд улаанбуудайн хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломж бүрдээд байна. Тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн дүн ийн гарлаа. Гэсэн ч эрт баярлаж, санаа амарч боломгүй хариуцлагатай цаг үе” гэдгийг онцолж байна. 

 Тэрбээр “Ойрын өдрүүдэд болон энэ сарын сүүлээр цочир хүйтэрнэ гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан тул ургацаа бүрэн авахын тулд дор бүрнээ хичээх хариуцлагатай өдрүүд ирлээ. Засгийн газраас ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд дуусгах, цар тахлын үед хүнсний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагчид болон ажил хайж байгаа иргэдийг ургац хураалтад оролцох боломжоор хангах шийдвэр гаргасан. Алтан намрын ажилд гар бие оролцож, амьдралынхаа нэгэн сайхан түүхийг бүтээх ажилд залуус идэвхтэй оролцохоо илэрхийлсээр байгаа нь талархууштай” гэсэн юм. 

Ургац хураалтын ажилд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургац тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг цаг алдалгүй хийж эхэлсэн байна. Мөн энэ долоо хоногт ургацын урьдчилсан баланс гарч, ирэх сарын 15-наас ургац хураалтын ажил эхэлнэ.

 Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 0 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 19 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 19 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 36 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 48 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин