Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нийслэлчүүдийг 100 жил ундны усаар хангана

2021-08-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Улаанбаатар хот болон шинээр байгуулах дагуул хотуудыг 100 жил ундны усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол Сонгинохайрхан уулын бэлд боллоо. Энэ үйлдвэрийг Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын сан корпорацийн хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барьж байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайд байх үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацийн удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеогийн хамт Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж хамтарсан тунхагт гарын үсэг зурж байсан. Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа стратегийн түншлэлд хүрээд байна.

Манай улсын нийт хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын усны хэрэглээ 2023 онд одоогийн боломжит нөөцөөсөө давж усны хомсдолд орж болзошгүйг Мянганы сорилтын сангийн хамтарсан судалгаагаар тогтоосон. Иймд Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ус хангамжийн 100 жилийн баталгаа бий болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа. Мөн гэрээний хүрээнд ахуйн хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр барьснаар газрын гүний цэвэр ус хэмнэх боломж бүрдэнэ” гэдгийг онцлон хэллээ.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, ахуйн хаягдал ус дахин боловсруулах байгууламж болон усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл хэрэгжих аж. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь Шувуун фабрик, Биокомбинат орчмын Туул голын ай савын гүний давхаргаас татаж авсан усыг дэвшилтэт технологи ашиглан цэвэршүүлэх юм. Энэ үйлдвэр нь 93 сая ам.долларын хөрөнгөөр бүтээн байгуулагдаж 2024 онд ашиглалтад орж туршилт тохируулгын ажил нэг жил орчим үргэлжилнэ. Компакт гэрээний хүрээнд байгуулж буй ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслолын үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески “АНУ нь ардчилал хөгжиж буй улс орнууд тэр дундаа Монгол Улсын эдийн засгийг өрийн дарамт үүсгэлгүй буцалтгүй тусламжаар дэмжихийг эрмэлзэж ирсэн. Энэ гэрээ нь зөвхөн усны асуудлыг шийдээд зогсохгүй эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулахад чиглэнэ. Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлснээр өсөн нэмэгдэж буй хүн ам, үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих юм” гэв. Мөн АНУ-ын Мянган сорилтын корпорацийн гүйцэтгэх захирлын орлогч Алексиа Латортю Монгол Улс АНУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа болон жилд 50 сая шоо метр буюу одоогийнхоос 65 хувиар нэмэгдүүлэх хүчин чадалтай Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн ач холбогдлын талаар онцлон хэлж цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь Улаанбаатар хотын төвөөс 20 километр зайд  Сонгинохайрхан уулын бэлд 13 га талбайг хамран байгуулагдах Компакт гэрээний хамгийн том бүтээн байгуулалт юм. Энэ байгууламж нь уламжлалт цэвэрлэгээний, урвуу осмосын цэвэрлэгээний, усан сан, насос станц, тунадас боловсруулах, 10 КВ-ын хуваарилах байгууламж, дэд станцаас бүрдэнэ. Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос “Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх, Монголын усны компактыг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр том усны үйлдвэр байгуулна. Мөн Улаанбаатар хотын усны хангамжийн тогтвортой байдлыг хангах дэд төслүүд хэрэгжихээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр шав тавьж буй үйлдвэр нь ус гүн цэвэршүүлэх байгууламж бөгөөд энэ үйлдвэрээс гарах ус нь унд ахуйн зориулттай. Харин ус дахин боловсруулах үйлдвэр нь төв цэвэрлэх байгууламжаас гарч буй 250 мянган м/куб уснаас 50 мянган м/куб усыг дахин боловсруулж цахилгаан станцуудын цамхагийн хөргөлтөд ашиглана. Одоогийн байдлаар цахилгаан станцууд газрын гүний цэвэр усаар цамхагаа хөргөдөг. Үүнийг дахин боловсруулсан ус ашигласнаар газрын гүний усаа хэмнэх боломжтой болно” гэв.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг Туркийн “МАПА” компани хийж гүйцэтгэнэ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл метр куб усыг цэвэршүүлж нийслэл хотын ундны ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.23 ДАВАА № 164 (6641)

 

ashgui de
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

7 цаг 56 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

7 цаг 56 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

7 цаг 56 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

7 цаг 56 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Өчигдөр 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Өчигдөр 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Өчигдөр 06 цаг 00 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

Өчигдөр 06 цаг 00 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин