Хотын дарга Д.Сумъяабазарын түгжрэлийг бууруулах төлөвлөгөө

2021-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал хийж байна.  Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар автозамын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулав. 

Нийслэлийн автомашины тоо жилд 80 мянга орчмоор нэмэгдэж байгаа бөгөөд нийт авто замын 78 хувь түгжрэлтэй байдаг гэх тооцоолол бий. Үүнтэй уялдуулаад түгжрэлийг бууруулахад зориулан улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах тогтоол гарсан. ТЭЗҮ, бичиг цаас нь ном журмын дагуу, хуулийн хүрээнд бүрдсэн хэрэгжих ажлуудыг Сангийн яамнаас санхүүжүүлээд явна. Нийслэл хотын 2022 оны төсвийг сая Сангийн яаманд хүргүүлсэн. Есдүгээр сарын 15-н хүртэл нарийн жижиг хэсгүүд дээр ажиллана гэлээ. 

Мөн тэрбээр "Түгжрэл үндсэндээ их тойруу дотор байгаа учраас төрийн байгууллагууд, худалдааны байгууллага, хувийн хэвшлээ энэ бүсээс гаргах асуудлаар уулзалтын ширээний ард сууна. Үүний дараа дэд төвүүдээ барьж байгуулна.  Дараагийн ээлжинд дагуул хотуудыг байгуулах нь түгжрэлийг бууруулахад хамгийн том нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.Жил тутам 80 мянга ормоор авто машины тоо нэмэгдсээр байвал 2025 он гэхэд 24.3 их наяд төгрөгийн алдагдлыг шууд болон шууд бусаар хүлээнэ. Түгжрэлийг бууруулах чиглэлээр таван цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400-500 автобусыг шинэчлэх шаардлагатай. Хотын үл хөдлөх хөрөнгийн, замын хураамж буюу татварын асуудлыг ярих болоогүй байна. КОВИД-19 халдварын хүн нөхцөлд иргэд, ААН-үүд орлогүй байгаа одоогийн нөхцөлд татварын асуудал ярьж болохгүй гэсэн байр суурьтай байгаа" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 6 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 55 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин