Монгол байгаа цагт уул овоогоо тахина

2021-08-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, тахиж шүтэж, уул овоогоо   тахиж ирсэн уламжлалтай. Тэр бүү хэл ус мөрөндөө хүндэтгэл үзүүлж ирсэн түүх бий. Цагийн саалтад  энэ жаяг эвдэгдэж, төрийн тахилгатай хайрхан уулс лицензэд дарлуулж, ус мөрөнгөө бохирдуулж ширгээх болжээ. “Зууны мэдээ” сонин өнгөрсөн жил “Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” нийтлэл, сурвалжлагаар энэ сэдвийг   хөндөж ирсэн юм. Мөн төр, засгийн зүгээс анхаарал хандуулахыг уриалсан билээ.  Учир нь Төрийн тахилгат 10  хайрхан  дотор нэг ч  хөндөгдөөгүй бүтэн үлдсэн уул үгүй. Одоо ч олгосон лиценз нь цуцлагдсан эсэх нь эргэлзээтэй, ухсан төнхсөн шарх сорви нь аниагүй газар олон. Ийм байхад  төрийн тахилга утга төгөлдөр болох уу.  Утга бэлгэдэл, дэг жаяг талаасаа ийм байж болдог юм уу  гэдэг талаар бид асуудал дэвшүүлсэн юм.

Саяхан зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрханы тэнгэрийг тайхад биечлэн оролцсон нь манай нийтлэлийн дараа болсон Монголын  төрт ёсны томоохон зан үйл болов. Үүнээс улбаалан нийгэмд янз бүрийн хэлэлцүүлэг ч бас  өрнөв. Зарим нь улс төрийн өнцгөөс шүүмжилсэн бол хувь хүн рүү дайрч давшлах  явдал ч гарсан. Хамгийн гол нь өнө эртнээс, өвгөдийн үеэс уламжлаад ирсэн зан үйлийг болиулах, ёс заншлыг  буруугаар сурталчлах, улмаар  гутаан доромжлох  тал руу хэлбийсэн нь харамсалтай.

Уул хайрханы тэнгэрийг тайх үйл  нь  Монгол түмний  өнө эртнээс уламжилсан төрт ёсны нэг юм. Нөгөөтэйгүүр, Төв Азийн цээжинд  Монгол  хэмээх өвөрмөц онцлогтой, түүх соёлтой орон оршиж байгаагийн  нотолгоо  юм. Тусгаар тогтнолын маань баталгаа юм. Энэ үүднээс мөн утга бэлгэдэл талаас ч  дөнгөж тангаргаа өргөөд байсан шинэ Ерөнхийлөгч Сутай хайрханы тахилгад   элч  төлөөлөгч  илгээх бус өөрөө биечлэн очиж оролцсон болов уу. Нөгөөтэйгүүр, тахилгын ёслол өмнөхөөс  зохион байгуулалт сайтай болсны дээр эртний уламжлалт ёс заншил руу ойртуулан тууль хайлж, долоон бурхан одны тахилга, Алтайн 13 овооны тахилга гэсэн олон нийтийг хамруулан хийж ирсэн зан үйлийг хийсэн нь зөв зүйтэй болсныг олон нийтийн зүгээс хэлж байгаа юм. Мөн цаашид анхаармаар зүйлүүд байгааг ч хэлж сануулсан нь цөөнгүй байна.  Тухайлбал,  сутай хайрханы их тахилгын дараа Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Их хааны бурханчилсан хөрөг, Төрийн долоон эрдэнэ, Хар сүлдийг бөөгнүүлэн залах нь зөв эсэх дээр эрдэмтэн, судлаачдын санаа оноог сайн сонсож, нэг мөр тогтвол зөв санагдав. Төр, шашны зан үйлд нэгтгэх, зааглах зүйл байгааг бас анхаармаар бодогдсон. Уулын тэнгэрийг тайхдаа уг хайрханы бараа харагдах газарт тахилгаа зохион байгуулж, наадмаа хийж, түүнд нь эр эм, хүүхэд хөгшидгүй оролцож, харин өргөлийг болохоор тусгай элчүүд томилон овоондоо өргүүлдэг байсан эртний уламжлалыг сэргээвэл зүгээр санагдав” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Харин шог зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан “Улс  тахидаг нэг л уул овоотой байвал яасан юм бэ” гэсэн санааг дэвшүүлжээ.

Ер нь бол тухайн уул овоог төр тахиж байна гэдэг нь   тэр чигт  нь  төрийн хамгаалалтад авсан гэсэн  ойлголтыг  бий болгодог.  Ийм  ч  байх учиртай санагдана. Гэвч  Ерөнхийлөгчийн  зарлигаар дархалсан байхад Засгийн газар нь юм уу, Ашигт малтмал, газрын тосны газар эсвэл БОАЖЯ нь мэдэж эсвэл мэдэн будилж уул уурхайн компанид зөвшөөрөл өгсөн, өөгшүүлсэн  жишээ олон байдгийг Төрийн тэргүүн анхааралдаа авч цаашид судлан нэг мөр болгоно гэж найдна. Сутай хайрханы хувьд  2007 онд Ерөнхийлөгчийн  183 тоот  зарлигаар төрийн тахилгатай болгосон байдаг. Гэтэл түүний  дараахан  Дарвийн нуруу орчим  дахь нүүрсний том ордын эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” буюу “Mongolian energy corporation” гэх компани  Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж  өчнөөн  тэрбум  ам.доллар босгосон нь  ил болж байв. Энэ үеэс Төрийн тахилгат  Сутай хайрханы салбар уулс болоод тэр хавийн газар нутаг  сүйдэх  болсон нь нууц биш. Удахгүй Отгонтэнгэр хайрханы их тахилга болно. Одоогийн Ерөнхийлөгч өмнө нь Ерөнхий сайд байхдаа Отгонтэнгэр хайрханд лиценз олгосон асуудлыг гарган тавьж хүчингүй болгуулж байсан юм. Түүнчлэн төрийн тахилгат бусад уул овоонд  лиценз олгосон гэх асуудлыг эцэс болгож, нэгэнт  ухаж төнхсөн бол дэг жаягийн дагуу сэргээн засах, бүрэн бүтэн болгох, тахилгын ёслолыг ном журмаар нь хийхэд Төрийн тэргүүн анхаарал хандуулаасай. Монгол Улс байгаа цагт, монголчууд мөхөөгүй гэдгийг илтгэсэн төрт ёсны их тахилга үргэлжилнэ. Харин түүнийг улам зөв болгож, дэг жаяг, утга бэлгэдлийг улам төгөлдөржүүлж, зөв болгоход түүхч, судлаачид ч гэсэн  дуу хоолойгоо өргөж, хувь нэмрээ оруулах биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.20 БААСАН № 163 (6640)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 6 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 54 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин