О.Энхзаяа: Дельта хувилбар нь 7-8 хүнд халдвар тараах чадвартай

2021-08-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсад коронавирусийн Дельта хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын ачаалал, авч буй арга хэмжээ, эмнэлгийн байгууллагуудын нөхцөл байдлын  талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.

-Вакцинжуулалтын явц хэр байна вэ. Мөн  Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III  тунд хамруулж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол Улс өнгөрсөн хоёрдугаар сараас иргэдээ коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Хамгийн сүүлд 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 12-оос дээш насны бүх иргэнийг вакцинжуулалтын бүрэн тунд хамруулах ажил үргэлжилж байна. Нэмэлт дархлаажуулалтын тухай асуудал яригдаж байгаа.  Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-нд гарсан А/517 дугаар тушаалын дагуу вакцинжуулалтад хамгийн эхэнд хамрагдсан Хариу арга хэмжээний багийн албан хаагчдад нэмэлт гурав дахь тунг хийж эхэлсэн. Тодруулбал, эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад АстраЗенека вакцины III тун хийж байгаа. Дэлхийн улс орнуудад ч вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа давтан тун хийж байна. Манай улсын хувьд тэр чиглэлийг бариад, давтан тунгийн ажлыг эхлүүлсэн. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өөрсдийнхөө эмнэлэгт давтан тундаа хамрагдаж байгаа. Харин онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажилчдыг явуулын баг гарган вакцинжуулах, эсвэл тусгайлан гаргасан цэгүүдэд III тун хийнэ.

-Иргэд Дельта вирус тусахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Дельта вирус олон нийтийн дунд тархсан талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс байнга түгээж байгаа. Амралт, зугаалгын улирал учир Дельта вирус дан ганц хотод биш, хөдөө орон нутгаар ч тархсан. Аялал, зугаалгын цаг дуусаж, суурьшлын бүсэд төвлөрөх үед халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгэхээр иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, хүн хоорондын зайгаа барих, гараа тогтмол ариутгах, амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх хэрэгтэй. 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулаагүй байгаа тул эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарч, хариуцлагатай байх шаардлагатай.

-Дельта вирусээр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Коронавирусийн Альфа, Бетта, Гамма төрлийн вирус нь ойролцоогоор  2-3 хүнд  халдвар дамжуулдаг байсан бол Дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай. Мөн гүйлгэх, гэдсээр өвдөх шинж тэмдгүүд илэрч байгаа. Одоогоор Дельта вирусээр оношлогдсон тохиолдлуудын дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Хөнгөн хэлбэртэй тул ихэнхдээ гэрийн нөхцөлд эмчилгээ хийж байгаа. Мэдээж ХӨСҮТ-ийн Тандалт, хариу арга хэмжээний багаас хяналт тавиад явж байна. Ер нь хөнгөн туссан, гэрээр эмчилгээ хийж байгаа иргэд гадуур явах тохиолдол их бий. Иргэн та хөнгөн ч бай, хүнд ч бай коронавирусийн халдвар авсан бол өөрийгөө тусгаарлан, дэглэмээ сайн барих хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагуудаас иргэддээ зохих шаардлага, зөвлөмжүүдийг л хүргүүлж байгаа. Тухайлбал, олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй байх, олон хүн бөөгнүүлж, цуглуулахгүй байх, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж, гэр бүлийн хүрээнд агаарт гарах, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

-Эмнэлгүүдийн ажиллах хүчний нөөц, ачаалал хэр байна вэ?

-Альфа, Гамма вирусийн тохиолдол  зургаа, долдугаар саруудад нэлээд өндөр байлаа. Долдугаар сарын дунд үеэс эхлэн иргэдийн хөл хөдөлгөөн татарч, амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал хөнгөрсөн. Тиймээс боломжийг ашиглаад халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдаа үе шаттайгаар, ээлжлүүлэн амраах, дархлааг нь дэмжих ажлыг зохион байгуулж байна. Ковидын чиглэлээр ажиллаж байсан эмнэлэг, сувиллуудаа түр хугацаанд хаах, үндсэн тусламж, үйлчилгээ рүү нь шилжүүлэх байдлаар зохицуулалт хийж байгаа. Тун удахгүй амралт, аяллын улирал дуусаж, иргэд суурьшлын бүсэд төвлөрөхтэй холбогдуулан халдварын тохиолдол нэмэгдэх төлөвтэй байгааг өмнө нь дурдсан. Тиймээс цаашид авах арга хэмжээнүүдээ төлөвлөөд, орны зохицуулалтаа хийж байна. Мөн дархлаажуулалтын цэгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, давтан буюу III  тун хийхээр болбол ямар зохион байгуулалтад орох вэ, Тандалт, хариу арга хэмжээний багийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх мэтээр бүхий л чиглэлээр төлөвлөлтөө хийж байгаа. Хамгийн гол нь халдварын тархалт бага байгаа энэ үед эмч, эмнэлгийн ажилтнуудаа амраан, дархлааг нь дэмжиж, эрч хүчийг сэлбэх нь нэн чухал байна.


Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 6 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 55 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин