У.Хүрэлсүх: Эдийн засгийг сэргээхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна

2021-08-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /08.18/ Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлага болон Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Ажлын байр бий болгож, татвар төлөн улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшил, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон мэргэжлийн холбоодын төлөөлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Тэрбээр төр, засаг нь бизнес эрхлэгчид, салбарын холбоод, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудынхаа үгийг байнга сонсож байх ёстой гэж үздэгээ тодотгов. Иймээс есдүгээр сарын эхний 10 хоногт багтаан цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор хийхээр шийдвэрлэснээ хэлэв. Зөвлөгөөнөөр тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, гарах гарц, шийдэл зэргээ бүх талаас нь ярилцан, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод юуг нь хариуцахаа тодорхой болгох нь зүйтэй гэлээ. Төрийн тэргүүний хувьд зөвлөгөөнөөс гаргах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхин төлөө Засгийн газар, яам, агентлаг, холбогдох байгууллагуудад шаардлага тавьж ажиллахаа хэлэв.

Коронавируст цар тахлын үед холбоодын гишүүн байгууллагууд бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэллээ. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар  хамтран ажиллахад бэлэн, улс төрийн нөхцөл байдал тогтвортой байвал хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн нэмэр болно” гэлээ.

Эрчим хүчний ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж:

“Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа байгууллага, аж ахуйн нэгж, өрхийн цахилгааны төлбөрийг төр даах шийдвэр гаргасанд талархаж явдаг. Цаашид Дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр хөрөнгө мөнгө шаардагдах хэдий ч эрчим хүчээ өнөөгийн үнэ тарифаар худалдан борлуулахад өртгөө найман жилийн дотор нөхөх боломжтой. Ингэж байж бид цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээгээ дотоодоос хангаж, эрчим хүчээ экспортлох боломж бүрдэнэ. Шинэ станцыг түшиглэн агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарынхан хувь нэмрээ оруулахад бэлэн байна.”

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А. Билгүүн:

-Цар тахлын улмаас уул уурхайн салбар жил хагас орчим зогсонги байдалд байлаа. Гэхдээ хамгийн гол нь улс төр тогтвортой байх нь туйлын чухал байгааг уурхайчдынхаа өмнөөс хэлэхийг хүсч байна. “

Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир:

-Малчид, иргэд хоршиж байж ахуй амьдралаа сайжруулна. Байгаль орчноо ч хамгаална. Бид хоршооны давуу талыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, зах зээлд гарахад нь холбох замаар өрхийн амьжиргааг дэмждэг. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсье.”

Мэдээллийн технологийн салбарын төлөөлөл Б.Цолмон:

-Мэдээллийн салбар бол хөгжлийн суурь. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Үүнд дэмжлэг үзүүлнэ үү. Их, дээд сургууль төгсөж байгаа хүмүүсийн 90 хувь нь шаардлага хангадаггүй. Ажиллах хүн олдохгүй байгаа нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 6 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 55 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин