Д.Эрдэнэцогт: Одоо талибуудыг сөрөн зогсох ганц хүн бол Дустум генерал

2021-08-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

Нобелийн шагналт багийн гишүүн, Олон улсын зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогтын байр суурийг хүргэж байна.

 

 -Афганистанд болж буй үйл явдлыг та хэрхэн харж байна вэ?

-АНУ цэргээ гаргаж байгаатай холбоотойгоор Афганистанд ахин иргэний дайн тулж ирлээ. Өнөөгийн Афганистаны цагийн байдал 1975 онд америкууд өмнөд Вьетнамаас цэргээс гаргасан Сайгоны засаглалын уналт, 1989 онд оросууд Афганистанаас цэргээ гаргасан Нажибуллагийн засаглалын нуран уналттай яг адилхан үйл явдал давтагдаж байна.  ОХУ 10-аад жил Афганистанд байлдахын хажуугаар ардын хүүхдүүдийг сургачих сайн санаа өвөрлөн өндөр хашаагаар хүрээлэгдсэн олон сургууль, соёлын газрыг дайны хажуугаар далдлан барьж ашиглалтад оруулсныг афганчууд өнөөдөр ам уралдан магтдаг. Харин барууныхан болохоор Оросын барьсан өндөр хашааг нураан балгас болсон олон сургуулийг засч янзлан ашиглалтад оруулж байгаа дүр зургаа олон нийтийн радио, телевиз түмний нүдэн дээр зад рекламдаж байгаа нь мэдээллийн дайны мэдрэмжтэй үйлдэл гэхээс аргагүй. Гэсэн ч америк орос аль аль нь Афганистанд ардчилал коммунизмыг 10, 20 жил тулгаад ч баралгүй гарч байгаа нь дорнын омгийн сэтгэхүй зохион байгуулалттай афганчуудын ахуй соёл Аллах бурхандаа үнэнч талибуудын шашин шүтлэгтэй холбоотой.

- Олон улсад анхаарал татаж буй энэ үйл явдал цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-АНУ-ын шинэ ерөнхийлөгч Афганистанаас есдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө амжиж цэргээ гаргана гэж амласан.  Кабул дахь Элчин сайдын яамныхаа албан нууц бичиг баримтуудаа устгаад ажилтнуудаа болон америкуудтай ойр ажилласан олон мянган афганчууд, орчуулагчдыг онцгой цагаачлалын статусаар Афганистанаас татан гаргах ажиллагаа ид явагдаж байна. Тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор америкууд ахин 1000 цэрэг Кабулд татан авчираад байна. Англи мөн адил арга хэмжээ авч Афганистанаас гарах англичуудын аюулгүй байдлыг хангахаар 600 цэрэг афганд дахин оруулахаар боллоо. Англи, америкчуудын хувьд амьд гарах ажиллагаа л явагдаж байна.  Ашраф Гани Засгийн газрын цэргүүд амь амиа бодон буу зэвсгээ хаян бууж өгч талибуудын талд орж байгаа энэ хүнд хэцүү үед талибуудыг сөрөн зогсох ганц хүн бол домогт Дустум генерал. Тэрбээр талибуудтай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахаар зэвсэгт бүлэглэлээ нутгийн хойд хэсэгт зохион байгуулж эхлээд байна.

- Дустум генералын тухайд ОХУ-д цэргийн мэргэжил эзэмшсэн гэж ярьдаг?

-Тийм ээ. 40-өөд жил байлдаж байгаа Дустум генерал бол афганы узбек аавтай, туркмен ээжтэй хүн. 1980-аад онд Москвад цэргийн сургууль төгссөн.

Америкууд Афганистаныг эзлэхээс өмнө Дустум генерал 45 мянган цэрэг армитай өөрийн нэрээр нэрлэсэн Дустумистан хэмээх тусгаар улсаа нутгийн хойд хэсэгт Узбекстаны хил залгаа байгуулж Узбекийн ерөнхийлөгч Ислам Каримовтай хэлэлцээ хийн шинэ тусгаар улсаа тэдэнтэй нэгтгэх асуудлыг ч хөндөж явсан. Афганистаны армийн цорын ганц маршал, хамгийн нөлөө бүхий хээрийн цэргийн дарга. Афганы ерөнхийлөгч  Ашраф Гани ажлаа өгөхөөсөө өмнө өөрийн биеэр хойд бүсийн нийслэл Мазари-Шарифт ирж, Дустумаас дэмжлэг хүссэн байна. Гэсэн ч Дустум генерал Орос, Узбек, Туркийн цэрэг улс төрийн дэмжлэгтэйгээр өөрийн гэсэн тусгаар улсаа дахин байгуулах бодолтой байгаа болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.18 ЛХАГВА № 161 (6638)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 10 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 29 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 29 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 59 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин