Д.Золбоо: Афганистаны асуудал АНУ-аас биш ОХУ, БНХАУ-аас шалтгаалах боллоо

2021-08-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, АНУ судлаач, доктор Д.Золбоотой ярилцлаа.

 

- АНУ Афганистанаас цэргээ гаргана гэж мэдэгдсэний дараа тус улсад өрнөж буй үйл явдал олон улс судлаачдын хувьд анхаарал татаж байна. Энэ асуудлыг та хэрхэн харж байна вэ?

- Ер нь болох ёстой үйл явдал өрнөж байна. Цаашлаад асуудал хэрхэн өрнөх нь сонин байна. Цэргээ байрлуулаад албан ёсны Засгийн газартай нь хамтарч ажиллаад ч хар тамхины ургамлын тариалалт, худалдааг үнэндээ хянаж бардаггүй байв.  Энэ мэтчилэн  олон асуудал урган гарч ирэх нь гарцаагүй. Өнгөрсөн хугацаанд АНУ цэргээ байрлуулж асуудалд нь голлон анхаарал хандуулдаг тоглогч байсан бол одоо бүс нутгийн улс орнууд тэр дундаа ОХУ, БНХАУ-д хамгийн түрүүнд хамаатай болж хувирч байна. Өөрсдийн хэт хийсвэр, явцуу улс төрийн эрх ашгаа бодсон их гүрнүүд тэр дундаа тухайн үеийн ЗХУ-ын харалган гадаад бодлого өнөөгийн Афганистаны өнгийг тодорхойлсон гэж үздэг түүхчидтэй би санал нэг байдаг. Бүхэл бүтэн нэгэн үеийнхэн бүх насаараа дайны байдалд амьдарна гэдэг ямар ч ард түмэнд хүнд тусна. Өмнө нь ЗХУ, сүүлийн 20 жилд АНУ-ын санал болгосон, тулгасан улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог энэ бүс нутаг тэр тусмаа жирийн афган хүмүүс хүлээн авах боломжгүй гэдгийг л харууллаа. Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцоно гэдэг сайнаар дуусах нь ховор.

-АНУ цэргийн хүчээ яагаад гаргахаар болов. Шинэ ерөнхийлөгчийн бодлого байв уу. Ер нь томоохон гүрний хувьд ямар алхам болсон бол?

- АНУ-ын бодлого боловсруулагч нар хараахан тайлбар хийгээгүй байна. Өргөн утгаар нь аваад үзвэл аливаа зүйл өөрийн цаг хугацаатай байдагчлан эхлүүлсэн дайн түр ч хамаагүй өндөрлөх нь цаг хугацааны асуудал байсан. Шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө илэрхийлж байсан улс төрийн байр суурьтай нийцэж байгаа биз. Том, жижиг гэлтгүй аль ч улсад дайн гэдэг их өртөг, зардал цаашлаад жирийн цэргийн амь, армийн их гарз байдаг нь татвар төлөгчдөд тэр бүр таалагдахгүй байх нь мэдээжийн хэрэг. Ямар ч улс төр, эдийн засгийн томоохон шийдвэр өөрийн гэсэн эрсдэл, золиосыг дагуулж байгаа. Одоохондоо судлаач бид үйл явцын тойм л ярихаас дүгнэхэд эрт байна. АНУ-ын засаг захиргааны зарим хүний хэлээд байгаачлан тэд 20 жилийн өмнө дэвшүүлсэн зорилтдоо хүрсэн үү гэдэг бас л эргэлзээтэй. Хүрээгүй гэвэл урт цаг хугацаа, зардал сүйтгэлийг салхинд хийсгэлээ гэж үзэж болох уу гээд асуулт хөвөрнө.

 - Манай цэргүүд Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан. Тус улстай харьцах манай улсын харилцаа хамаарал ямар түвшинд байгаа бол?

- XXI зууны эхний монгол цэргийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдлын нэг бол Афганистантай салшгүй холбоотой. Дайны бэлэн байдалд, амаргүй цагт үүргээ нэр төртэй хаасан цэрэг эрсээрээ бид бахархах ёстой. Өнөөгийн манай улсын Афганистаны харилцаа гэхээр зөвхөн түүх л ярих байх даа. Хүйтэн дайны уур амьсгал, улс төрийн зорилгоор хоёр орны харилцаа тодорхой хэмжээнд “мандаж байсан” үе ХХ зуунд бол байсан. “Монгол оронд хүүхэд насны хэдэн жилээ өнгөрүүлсэн афган хүүхдүүд минь хэрхэн явдаг юм бол доо” гэж зовнин суугаа цэцэрлэгийн ахмад багш, ажилчид өнөөдөр ч манайд байдаг шүү. Шууд утгаараа манай эрх ашиг энэ бүсэд байхгүй тул олон улсын хамтын нийгэмлэгийн жишгийг дагаад Афганистаны нутаг дэвсгэрт шинээр байгуулагдах улстай цоо шинэ харилцаа бий болно гэж яригдах байх даа. Бүс нутгийн хамгийн том байгууллага ШХАБ-д манайхтай ижил ажиглагчийн гишүүнчлэл нь хэвээр хадгалагдах уу гээд сонирхолтой олон асуудал биднийг хүлээж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.18 ЛХАГВА № 161 (6638)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 10 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 29 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 29 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 59 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин