Д.Цэнджав: Хүүхдийн гарын алга хүйтэн, хөлстэй, нүдний доогуур хөхөрсөн байвал дархлааг нь дэмжээрэй

2021-08-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

НЭМГ-ын Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджаваас СОVID-19-ийн дараах сэргээн засах эмчилгээний талаар тодрууллаа.

-Коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэх чиглэлээр  ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүүхэд коронавирусээр өвчлөөд байна. Ковидоор өвчилсөн том хүнд ч бай, хүүхдэд ч бай ковидын дараах эмгэг хам шинж, эмнэл зүйн хам шинжүүд илэрч байгаа. Өөрөөр хэлбэл, толгой өвдөх, ядрах, үл ялиг ачаалал авахаараа амьсгаадах, мартамхай болох, юманд төвлөрөхгүй байх гэх мэтээр шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь хүний амьдралын чанарыг бууруулж, бүтээмжийг багасгадаг. Насанд хүрэгчдийн хувьд дээрх шинж тэмдгүүдийг анзаараад, ковидын дараах сэргээн засах эмчилгээг сувилалд хийлгэх, амралтын газарт алжаал ядаргаагаа тайлах, агаарт алхах гэх мэтээр арга хэмжээ авч байна. Гэхдээ хүүхдүүдээ анзаардаггүй. Хүүхэд толгой эргэх, нойргүйдэх, амархан ядрах зэрэг шинж тэмдгүүдээ өөрөө ч анзаарахгүй, томчууд ч тоодоггүй. Коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн дархлаа сул байгаа энэ үед хичээлийн шинэ жил эхэлснээр хүүхдүүдийн ачаалал нэмэгдэж, улирлын томуу, томуу төст өвчнөөр амархан өвчлөх, дархлаа сулрах магадлалтай байна.  Иймд НЭМГ-аас коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээнд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ковидоор өвдсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг тухайн хүүхдэд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгээс нь хамаарч сувилалд эмчлэх үү, хүүхдийн сэргээн засах төвд сувилахуй гэдгийг тодорхойлох юм.

-Сэргээн засах эмчилгээг хаана хийлгэвэл зохих вэ?

-Нийслэлд “Эрүүл үрс”, “Хан туул”, “Бяцхан тэмүүлэл” гэж хүүхдийн сэргээн засах гурван том төв бий. Мөн нийслэлийн иргэдэд үйлчилдэг Сэргээн засах клиникийн эмнэлэг гэж байдаг. Тэгэхээр ковидын дараа илэрч буй шинж тэмдэг нь их байвал дээрх төвүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ. Харин харьцангуй хөнгөнөөр өвдсөн мөртлөө ядарч сульдаад байвал гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ (community-based rehabilitation) хийх юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ маш сайн анзаарч, анхаарах хэрэгтэй. Гарын алга хүйтэн, хөлстэй, нүдний доогуур харлаж, хөхөрсөн байвал таны хүүхэд ядарсан, дархлаа унасан байна  гэсэн үг.

-Гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэдэгт ямар эмчилгээ орох вэ?

-Гэр бүлд түшиглэсэн сэргээн засах эмчилгээнд чийрэгжүүлэх үйл ажиллагаа багтдаг. Өөрөөр хэлбэл, агаарт гаргах, биеийн тодорхой цэгүүдэд иллэг хийх, ууланд алхах, битүү шөл уулгах, бага насны хүүхдийг шар сүүнд оруулах, сүүн бариа хийх, сүүлний тосоор биеийг нь тослох гэх мэт монгол аргаар хүүхдийнхээ ядаргааг тайлж, дархлааг дэмжих боломжтой. Мөн хамгийн чухал зүйл нь хүүхдээ унтах ёстой цагт нь унтуулж сургах юм. Унтахаас нь өмнө гар утас, компьютер хэрэглүүлэхгүй байж, амраах хэрэгтэй. НЭМГ-аас ковидын дараах сэргээн засах эмчилгээний эмнэл зүйн заавар, удирдамжаа Эрүүл мэндийн яамаар батлуулах гэж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн өмчит сэргээн засах төв, сувиллуудтай хамтран, хүүхдүүдийг биеийн нөхцөл байдал, шинж тэмдгээр нь эрэмбэлэн ангилж, сэргээн засах эмчилгээг эмнэлгийн орчинд хийхээр төлөвлөж байгаа. Хөнгөн өвдсөн 21 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдэд гэрийн нөхцөлд сэргээн засах эмчилгээ хийн, хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөгөөрэй хэмээн эцэг, эхчүүдэд зөвлөе.

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 10 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 29 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 29 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 59 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин