Даваа гаригт Хүй долоон худагт 512 бөхийн барилдаан болно

2021-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100, МҮБХ-ны 30, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдааныг энэ сарын 16, 17-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон. Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг өнөөдрөөс /08.14/ бүртгэж эхэллээ. Барилдах хүсэлтэй бөхчүүдийг өнөөдөр болон маргааш 10.00-18.00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэх юм. Бөхчүүд цолны үнэмлэх, цээж зураг, PCR шинжилгээний хариу, вакцины хоёр тунд хамрагдсан гэрчилгээ болон мандатын төлбөр 20000 төгрөгтэй өөрийн биеэр ирж бүртгүүлэх ажээ.

Барилдааныг үзэгчгүй зохион байгуулах бөгөөд бөхийн гал, дэвжээд зөвшөөрсөн талбайд өөрийн гэрээ барьж, бөхчүүд хоол хүнс болон хувийн бэлтгэлээ өөрсдөө хариуцахыг Монголын үндэсний бөхийн холбооноос анхаарууллаа. Барилдах бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүдээс PCR шинжилгээг барилдаан эхлэх өдрийн өглөө 09.00 цагаас Хүй долоон худагт авахаар төлөвлөжээ.

Энэхүү барилдаанд Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар шинэчлэн баталсан дүрмийг баримтлах юм байна. Мөн шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн эсрэг байгууллага шинжилгээ авах ажээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 14 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 33 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 33 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 50 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин