Их найрагчийг зорих Эрээнцавын зам балрахгүй

2021-08-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.Олдох 

Дорнод аймгийн Эрээнцавын суурин \ Чулуунхороо\-гийн  сургуулийн өмнө Дорнын их найрагч  Данзангийн Нямсүрэнгийн хөшөөг мөнхөлсөн байдаг. Зорьж очсон хэн ч тэрэгний арал түшин тонгойсхийж   өвсөн дундах гурван алтан  өндөгийг ширтэн бодлогошрох  найрагчийн дэргэд очин зэрэгцэж зогсоод  элдвийг эргэцүүлмээр. Хөшөө ийм амьд харилцааг, хөшөө хүн хоорондын шүтэн барилдлагыг нарийн торгон мэдрэмжээр илэрхийлснээрээ өвөрмөц, хүмүүсийг татах ямар нэгэн далд увдис,  шид шингэсэн гэлтэй. 

Энэ хөшөөг МУЭ-ийн шагналт зураач, барималч Ж:Дүүрэнтөгс урласан юм. Тэрбээр жил бүрийннаймдугаар сард Эрээнцавд очиж хөшөөг тордож, өнгө зүсийг нь сэргээдэг байна. Энэ тухайгаа  “Жил бүрийн наймдугаар сард над руу холбогдож, найрагчийн миньхөшөө олны хөлд дарагдаж элэгдэж гундлаа.Хэрхэняаж өнгө зүстэй байлгах вэ гэж санаа зовон асуудагЭрээнцав (Чулуун хороот) -ын сургуулийн хамт олондталархаж явдаг даа” хэмээжээ. Удахгүй  хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тэрбээр хөшөө тийш очиж сэргээн засах гэж байгаагаа илэрхийлж буй нь энэ. Түүнтэй хамт жил бүрийн өдийд  зохиолч, уран бүтээлчид  нэгдэн  баг болж  хамтдаа Эрээнцав руу дөрөө харшуулах нь ч бий. Түүний хувьд  өөрийн төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Тоорой бандийн хөшөөг  мөн л ийм амьд харилцаатайгаар бүтээсэн  уран бүтээлч. Түүнээс хойш  уг хөшөө аян замынхны хөлд байнга дарагдах  болж  “Тоорой бандийн аяга болчихлоо, дээл нь хуучирлаа гэсэн” гэсэн дуудлагаар мөн л байсхийгээд очиж засч сэлбэж өнгө будгийг нь сэргээж байдаг болсон гэдэг. 

Ж.Дүүрэнтөгс барималч  Д.Нямсүрэн найрагчийн хөшөөний санаа, загварыг гаргаж байхад  талынөвсний угт буй үүрэндээ амьд болоод чинад ертөнцийннууцыг өгүүлэгч гурван алтан өндөгтэй их найрагчбодлын хэлээр хэрхэн ойлголцон хүүрнэн зогсох нь ербусын хэмээн сэтгэсэн бөгөөд түүний санаанд ийм л дүр төрхөөр буусан гэнэ. Эрээнцавын хүүхдүүд өдөрбүр энэхүү утга чанарын гүнд нэвтрэх хүсэлдхөтлөгдөхдөө их мэргэн найрагчтай мөр зэрэгцэнзогсоцгоож,бодлыг хэлэлцэн,басхүү маргалданмэтгэлцэх мэт санагдах ийм л гэгээн агшныг тэрээр хөшөөнд нэвт шингээжээ. Иймд   өвөөтэйгөө ноололдон элдвийг асуун шалгаах балчир нялхсынхөлөөр хөрөг хөшөөний хормой халцрах тул жилбүрийн намар есдүгээр сарын -1 нээс өмнө засажсэргээх ажилд шамддаг хэмээн өгүүлж байна.  

Сургуулийнхаа үүдэнд хүндэт найрагчийнхаа хөшөөгзалж ,жил бүр хичээлийн шинэ жилийг ёслол төгөлдөр нээхдээ "Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан..." хэмээн  дуулан цэнгэдэг Эрээнцавынхан “Эвдрээгүй найрагч”-ийнхаа хөшөөг эрхэмлэн хүндэтгэж байдаг ажээ. 

Эх сурвалж: polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 14 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 33 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 33 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 50 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин