“МИШЭЭЛ ЭКСПО”-Д НАМРЫН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ

2021-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Зотол 

 

Энэ жилийн  намрын худалдаа “Мишээл Экспо”-д гарах  бөгөөд энэ сарын 16-наас ирэх сарын 5-ыг хүртэл 21 хоног  зохион байгуулахаар болжээ. 

Дэлхий нийтийг хамарсан  цар тахлын нөлөө Монгол Улсын эдийн засагт хүнд тусч тэр дундаа үндэсний үйлдвэрлэгч ААН, жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү нөлөөлж  хямрал үүссэн. Засгийн газар, УОК-ийн удаа дараа гаргасан урт хугацааны хөл хорионы улмаас бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт импорт худалдааны эрэлт нийлүүлэлт тасалдаж худалдаа борлуулалт буурсан зэрэг нь маш том хүндрэлийг бий болгосон.  

Иймд “Мишээл Экспо”  компанийн зүгээс намрын улирлыг угтаж үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж, хувиараа бизнес эрxлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтанд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор намрын худалдааг 21 хоногийн турш төрөлжсөн худалдаа хэлбэрээр зохион байгуулах гэж байгаа аж. 

Энэ худалдаанд үндэсний хүнс барааны үйлдвэрлэгчид, дүрэмт хувцас, ном, хичээлийн хэрэгсэл худалдаалагчид, бүх төрлийн боловсрол сургалтын төвүүд, импортын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдарсан үнээр өргөн сонголттойгоор нэг дороос xудалдан авах боломжийг олгох юм. 

Ажиллах цагийн хуваарь   энэ сарын 16-наас ирэх сарын 5-ныг дуустал 11.00-19.00 цагийн хооронд. 6м.кв талбай - 660.000 төгрөг /НӨАТ орсон/ байхаар зохицуулжээ. Оролцох аж ахуй нэгжийн төлөөлөгч нь УОК, НОК-оос тавьж буй шаардлагын дагуу вакцины хоёр тунд бүрэн хамрагдаад 14-өөс дээш хоносон урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээтэй байна. Мөн худалдааны үеэр халдвар хамгааллын дэглэм, дүрэм журам, зааврын дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг баримтлан ажиллана гэсэн санамжийг гаргажээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 14 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 33 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 33 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 50 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин