ЦЕГ: Гадаадын иргэдийн захиалгаар соёлын өвийг хулгайлж байна

2021-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Соёлын өвийн хулгай болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн нар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр “2021 оны эхний найман сарын байдлаар соёлын өв, түүх соёлын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг долоо гарсан. Үүнээс зургааг нь цагдаагийн байгууллага илрүүлэн, холбогдох этгээдүүдийг барьсан. Одоо нэг хэрэг дээр нь ажиллаж байна. Таван этгээд зургаан удаагийн үйлдлээр Архангай, Завхан, Өвөрхангай гэсэн гурван аймаг, Сонгинохайрхан, Багануур дүүргийн хийдүүдээс Майдар бурхан гурав, Богдзонхав бурхан хоёр, Занабазар бурхан нэг, зэс бурхан нэг, Алтангэрэл судар, эмээлийн тоноглол зэрийг хулгайлсан болохыг тогтоосон.  Тэдний хоёр нь өмнө нь хоригдож байсан бөгөөд өршөөлөөр суллагдсан. Эдгээр этгээд аялал зугаалгаар явах нэрийдлээр музей, хийд зэрэгт орж хулгайлах зүйлсээ судалдаг байна. Соёлын өвийн хулгайг эртний эдлэлийн ченжүүд хийж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл авч байсан иргэд гэмт хэрэг үйлдэж байна. Монголд түр хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн захиалгаар соёлын өвийг хулгайлж байна. Музей, соёлын өв хадгалах газруудын харуул хамгаалалт сул байгаа нь хулгай гарах үндэс болж байна. Аливаа иргэн өөрийн эзэмшдэг соёлын өвийг бүртгүүлэх ёстой. Үүнийг мэдэхгүй, бүртгэлгүй байгаагийн улмаас цагдаагийн байгууллагын ажилд хүндрэлд учирдаг. Соёлын өвийн гэмт хэргүүд зохион байгуулалттай болсон. Мэдээж худалдан авагч, худалдаалагч байна. Тэднийг холбодог зуучлагч бий.  Энэ тал дээр бид олон улсын байгууллагатай харилцаж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 14 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 33 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 33 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 50 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин