Цахим бооцоо тавьдаг сайтуудад цагдаа хяналт тавьдаг уу

2021-08-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Сүүлийн үед залуус мөнгөө хурдан өсгөх, их хэмжээний орлого амархан олох зорилгоор цахим мөрий, бооцоо тавих нь ихсэж байна. Үүний улмаас эд хөрөнгөөрөө хохирох, залилуулах тохиолдол ч нэмэгдлээ. Жишээлбэл, зөвхөн цахим гэмт хэргийн хохирол 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум байсан бол өнгөрсөн онд 67.2 тэрбум төгрөг болж өссөн байна. Энэ нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн статистик мэдээлэл ийм гэж үзвэл үүний цаана бүртгэгдээгүй, хэдэн төгрөгөө цахим бооцоонд алдаж байгаа нь тодорхойгүй гэсэн үг. Зарим улс оронд крипто вальют, виртуал хөрөнгө, цахим бооцоо тавих нь эрчимтэй хөгжиж хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны үйл ажиллагаа болсон. Гэвч манай оронд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах, цахим мөрийтэй тоглоом, бооцоо тавихыг хуулиар хориглодог. 

Энэ талаар ЦЕГ-ийн мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Нямсүрэн “Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрийтэй тоглох, зохион байгуулах нь хууль бус үйлдэл. Олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450-14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Харин мөрийтэй тоглоом тоглосон асуудлыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг. Мөрийтэй тоглоом тоглосон бол тухайн этгээдийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж байлаа.

Спорт бооцоо тавьсан 10 хүн тутмын ес нь бооцоогоо алдсаны дараа өөрийгөө хянах, нөхцөл байдлыг бодитоор харж шийдвэр гаргах чадвараа 87 хувь алддаг гэсэн судалгаа байдаг. Цаашлаад бооцоо тавьдаг 10 хүн тутмын долоо нь бооцоо тавьж байгаа үедээ ажлын бүтээмж нь 72 хувь хүртэл буурч анхаарал төвлөрөх чадвар нь илтэд буурдаг байна. Энэ мэтээр үр дүнг урьдчилан тааварлах боломжгүй мөрийтэй тоглох нь донтуулах, эд хөрөнгөөрөө хохирч үлдэх олон сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Гэвч энэ төрлийн бооцоо хөгжсөн орнууд спорт бооцоо тавихдаа хожлын магадлалыг тооцоолсны үндсэн дээр өөрийн алдаж чадах боломжит хэмжээгээр өөрийгөө хянаж зөв тоглохыг уриалж байгаа юм.

Спортын салбарын мөнгөний эргэлт цахим мөрий, бооцоотой салшгүй холбоотой. Энэ бизнест их хэмжээний мөнгө эргэлддэгийг спорт сонирхогчид мэднэ.  Жишээлбэл, Bet365 нь дэлхийн 200 гаруй оронд зургаан сая гаруй хэрэглэгчтэй Английн хоёр дахь том татвар төлөгч компани юм. Залуус ихэвчлэн 1XBET, Bet365 гэсэн олон улсын том цахим дээр спортын тэмцээнүүдэд бооцоо тавьдаг. Бооцоо нь олон хэлбэр, төрөлтэй. Мөн эдгээр цахимд зөвхөн спортын бооцоо тавихаас гадна олон төрлийн цахим мөрийтэй тоглоом байдаг аж. Цаашлаад монголчуудын ажиллуулдаг цахим бооцооны вэб сайт, типстерийн үйлчилгээ үзүүлдэг залуус ч бий. Дэлхий нийтээр виртуал хөрөнгө, цахимаар мөнгө олох олон аргад нээгдэхийн хэрээр монгол залуус ч түүн рүү судалгаагүйгээр хошуурч өөрсдийн эд хөрөнгөөр хохирч байна. Тухайлбал, 23 настай залуу цахимаар бооцоо тавьж, олон төрлийн мөрийтэй тоглоомоор удаан хугацаагаар тоглож 70 гаруй сая төгрөгөөр хохирсон тохиолдол байна. Мөн залуучууд өөрсдийн сонирхдог спортын багийг дэмжих зорилгоор бооцоо тавьж эд хөрөнгөөрөө хохирч байна.

 

Агентуудын үйлдэл хууль бус

 

Цахим бооцоо тавихдаа иргэд ихэвчлэн агентаар дамжуулан бүртгэлтэй хаягийн дансаа цэнэглүүлдэг. Гэвч агентууд нь албан ёсны бүртгэлгүйгээс иргэд мөнгөө залилуулах тохиолдол гарч байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр цахим мөрийтэй тоглох, зохион байгуулахад оролцсон л бол хяналт шалгалт явуулсны үндсэн дээр гэм бурууг тогтоодог ажээ. Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдлийг 2017 онд Эрүүгийн хуулиас хасаж зөрчил гэж үзэж байсан. Харин УИХ-аас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж эхэлсэн. Түүнчлэн үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй аливаа бооцоо, мөрийтэй тоглоом тоглож эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд хохирлыг эргэн барагдуулах боломжгүй, улсын орлого болгодог байна.

 

Цахим бооцоо, мөрийтэй тоглоомын хяналтыг сайжруулах хэрэгтэй

Мөрийтэй тоглоомын шинжтэй аливаа хууль бус үйлдлийг иргэдийн өгсөн гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын хяналтаар шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэвч хуулиар хориглосон ч төрийн хяналт хангалттай байж чадахгүй байна. Иргэдийн түгээмэл ашигладаг Facebook, Instagram-т “бэт тавихад tip өгнө”, “данс цэнэглэнэ” гэсэн зар байдаг нь үүний тод жишээ. Эдгээр нь мөн л хууль бус үйлдэлд багтана. Иргэд цахим мөрийтэй тоглоомын сайт, газруудыг хэвийн ажилладаг учраас хуулиар хориглоогүй, хариуцлага хүлээлгэдэггүй гэж ойлгодог. Гэвч хуулийн заалтыг мэдэхгүй нь хариуцлагаас мултрах үндэслэл биш юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг сайжруулж, хууль тогтоох байгууллагууд мөрийтэй тоглоомын эрх зүйн зохицуулалтад анхаарах цаг болсныг дээрх жишээ харуулж байна. Иргэд үр дүнг нь урьдчилан тааварлах боломжгүй мөрийтэй тоглоомын аливаа төрлөөс татгалзаж, эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлэх хэрэгтэй. Түүнчлэн мөрийтэй тоглоомын үйл ажиллагааны журам, хариуцлагын асуудлыг тодорхой болгож зохицуулах шаардлагатай байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.12 ПҮРЭВ № 157 (6634)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 14 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 33 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 33 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 50 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин