Д.Банди багшийн хөшөөг чулуугаар бүтээж, нутагт нь босгоно

2021-08-11
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.ОЛДОХ

Монголын боксын холбоо, Олимпийн медальтнуудын холбоо, Булган аймгийн боксын холбоо,  гэр бүл, үр хүүхдүүд, шавь нар нь хамтран Ардын багш, гавьяат дасгалжуулагч  Д.Банди агсны хөшөөг бүтээн босгож, мөнхжүүлэн алдаршуулах санаачилга, хандивын аяныг өнгөрсөн хавар зарласан.  Мөн Ардын хувьсгалын 100 жил, Булган сумын 90 жил, Тэшиг сумын 90 жилийн ойг тохиолдуулан төрсөн нутагт нь буюу Булган аймгийн Булган сумын спортын ордны өмнө хөшөөг залахаар төлөвлөжээ. Эх орныхоо нэр хүндийг олимп, дэлхийн тавцанд  мандуулсан суут дасгалжуулагч, нэрт сурган хүмүүжүүлэгч Д.Банди  багшийн дурсгалыг мөнхжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж  нэгдэхийг боксын спортод элэгтэй, талархан дэмждэг хүн болгонд  хандан уриалж байна. Энэ  талаар Монголын олимпийн медальтнуудын холбооны тэргүүн, Барсеолоны олимпийн хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Н.Баярсайхантай ярилцлаа.

- Ардын багш, гавьяат дасгалжуулагч  Д.Банди агсны хөшөөг бүтээх санаачилга, хандивын аян ямар шатанд яваа вэ?

- Үүний өмнө  би товч оршил хэлье гэж бодож байна. Би хэдийгээр  боксын тамирчин ч гэсэн  Монголын олимпийн медальтнуудын холбоо гэж  ТББ-ыг 2008 онд байгуулсан юм. Тухайн үед  Ж.Мөнхбат аварга  манай  холбооны ерөнхийлөгч  байгаад  бурхан болтлоо ажилласан. Нэг удаа холбооны хурлыг хийж байхад  Мөөеө аварга маань хэлж байсан юм. Тухайн үед гурван хүн нас барсан байсан. Иймд  “Олимпийн медальтай энэ гурван хүнийхээ хөшөөг хэдүүлээ  яаж ийж байгаад барина шүү”  гэж хэлж байсан. Бид өөрөөсөө зардал  гаргаад барьчих  боломжгүй ч гэсэн  тухайн орон нутгийнхантай холбогдож, гарц хайя гэсэн. Ингээд ярьж байгаад 1980 оны олимпийн  чөлөөт бөхийн хүрэл медальт, дэлхийн аваргын  медальтай Дугарсүрэнгийн Оюунболд  агсны хөшөөг Сэлэнгэ аймагт  нь босгосон. 1968 оны олимпийн хүрэл медальт, удсын начин Төмөрийн Артагийн хөшөөг  2018 онд Увс аймагт нь  байгуулсан. Гурав дахь нь Москвагийн  олимпийн мөнгөн медальт, Булган аймгийн Тэшиг сумын уугуул   Жамцын Даваажавын  хөшөөг  өнгөрсөн жил нутагт нь   босгож, нээлтийг нь хийсэн. Ингэж явахад Булган аймгийн нутгийн зөвлөлийнхөн  ярьж байсан юм, Монголын боксын холбооныхон ярьж байгаад ирэх жил   Д.Банди багшийн хөшөөг босгочих юм сан. Тэшиг сумаас хоёр алдартныхаа  хөшөөг босголоо гээд хийчихсэн гээд ярьсан. Тэгэхэд нь би өөрөө боксын спортын хүн, бас Д.Банди багштай ойр явсны хувьд тэр саналыг дэмжсэн. Одоогоор боксын ОУХМ Б.Батбаяр энэ ажлыг хариуцаж, хөшөөг барих ажилд хандивын аян цуглуулж байгаа.

-Энэ жилдээ багтаад хөшөөг босгож амжих болов уу?

-Миний бодлоор энэ жилдээ багтаж намар гэхэд хөшөө баригдаж дуусна, нээлтээ хийнэ. Энэ жил Тэшиг сумын 90 жилийн ой болж байгаа юм билээ.

-Та  Д.Банди багштай хэр олон тэмцээнд хамт оролцож байв. Тэр хүний  боксын спортод үлдээсэн өвийн тухайд  манай уншигчдад хэлж өгнө үү?

-Би Д.Багшийн удирдлагад 2-3 тэмцээнд орж байсан. “Их наймын цом”   тэмцээнд 1990 онд орж байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд ч оролцож явлаа. Д.Банди багш бол маш хөдөлмөрч, дайчин,  өөрөө ер нь  боксын спортын төлөө төрсөн хүн л дээ. Бэлтгэлийг маш чанартай хийлгэдэг. Олон ч цагаар хийлгэнэ. Бид Улсын шигшээ баг дээр бэлтгэлийг  цаг 30 минут хийдэг байхад Д.Банди багш яс хоёр цаг бэлтгэл хийлгэдэг. Түүгээрээ их онцлогтой. Бэлтгэлийг ер нь маш сайн, дэс дараалалтай хийлгэдэг. Бид гүйж ирээд хүчний бэлтгэл хийгээд булчингаа    суллаад дуусгадаг. Тэгэхэд Д.Банди багш биднийг дахиад хөл дээр нь ажиллуулдаг  ч юм уу, нэмэлт дасгал заавал хийлгэдэг. Тухайн үедээ би гайхаж байсан. Би Д.Банди багшийн  бэлдсэн  тактикаар Солонгост очоод аварга болж байлаа. Багшийн тамирчдыг сайн шахаж бэлддэг гэдгийг  анх 1990 онд ойлгочихсон байсан.

-Тамирчдыг бэлтгээд зогсохгүй дасгалжуулагч нарыг бэлддэг дасгалжуулагч байсан гэж судлаачид хэлдэг юм билээ?

- Д.Банди багшаас тамирчид их юм сурч авсан. Дасгалжуулагч нар ч их юм сурч авч байна. Хүүхдээ тестэд оруулж тамирчин болгоё гэсэн эцэг эхчүүд зөвлөгөө авдаг байсан. Олон залуус зөвлөгөө авч түүнээс суралцсан. Одоо ч тэр хүний үлдээсэн өв нь боксын спортынхонд  том сургууль болсоор байна.

-Өв гэдгийг тодруулбал? 

-Манай боксын спортынхонд ном бичсэн хүн цөөхөн. Хамгийн сүүлд Д.Банди багшийн бичиж найруулсан боксын түүхэн товчооны ном гарсан. Энэ бол маш том өв юм.

-Одоо хөшөөний тухай эргээд асууя. Д.Банди багшийн хөшөөний эх загвар гарсан уу. Хэн хийсэн бэ?

-Хөшөө бүтээх жижигхэн  тендер маягийн зар явуулсан. Хэд хэдэн уран бүтээлч хөшөөнийх нь загварыг гаргасан. Монголын боксын холбоо нэг загвар дээр  нь ерөнхийдөө тогтсон байгаа.

-Ямар дүр төрхийг илүүтэй товойлгон гаргахыг хүссэн бол?

-Боксчин хүний хөшөө гэхээр боксын бээлий өмссөн байх ёстой гэж зарим хүн ойлгож магадгүй. Хүмүүс Д.Банди багшийг дасгалжуулагчаар нь их ярьдаг, дурсдаг. Гэтэл багш маань өөрөө Азийн аваргын мөнгөн медальтай, Румыны алтан бүс тэмцээнээс хамгийн анхны алтан бүсийг авчирч байсан, олон улсын тэмцээний удаа дараагийн аварга, дэлхийн аварга, олимпийн наадамд оролцож байсан, Кубын алдартай боксчинтой тоглож ялж байсан гээд тамирчин талаас нь ярих юм бол маш зузаан намтартай. Тэгэхээр бид боксчныг нь ч оруулъя, дасгалжуулагчийг нь ч оруулъя, ингээд боксын бээлий лап барьсан маягтай хөшөөний загвар дээр санал  нэгдсэн. Хойч үеийнхэн хараад энэ хүн боксчин ч байсан юм байна, дасгалжуулагч ч байсан юм байна гэж шууд ойлгохоор.

-Хөшөөний материал юу байх вэ?

-Сүүлийн үеийн хөшөөнүүд чулуугаар барьдаг болжээ. Өөрөөр хэлбэл, лантуугаар цохиж эвдэхгүй бол, эсвэл газар хөдлөлт болохгүй бол тэр хөшөө мөнх байна. Тиймээс чулуугаар бүтээнэ. Мөн ах, дүү, хамаатан садан нь тойрч  суугаад хамар нь болж байна уу, нурууны хэлбэр болж байна уу гээд асуугаад зөвлөөд барьдгаараа онцлог юм байна лээ.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

-Д.Банди багш бол агуу тамирчин, агуу дасгалжуулагч байсан. Нэг олимпод  дасгалжуулагчаар  яваад алт, мөнгөн медаль ихэрлүүлж авчирсан дасгалжуулагч одоо хэр нь  манайд байхгүй. Тийм учраас ийм агуу хүний хөшөөг барьж байхад Монголын боксын холбоо, спортын зүтгэлтнүүд, манай тамирчид, боксын спортод хайртай хүмүүс, Булган нутгийнхан,  аймгийн удирдлагууд нь,  Тэшиг сумын нутгийн зөвлөл бүх хүн дэмжиж оролцож, туслаарай  гэж  уриалж  бас хүсч байна. Д.Банди багш бол яах аргагүй хөшөөнд мөнхрөх ёстой гавьяа байгуулсан хүн шүү дээ. Мэдээллийн спонсор болж хамтарч байгаа, спортыг дэмжигч  “Зууны мэдээ” сонины хамт олон та бүхэнд  баярлалаа.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин