Ц.Мандах: Манайх бүрэн даатгагдсан төв Азийн анхны бирж

2021-08-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хөрөнгийн зах зээл, крипто вальютын талаар “Coinhub” дижитал хөрөнгийн биржийн байгууллагын бизнес хариуцсан дэд захирал Ц.Мандахтай ярилцлаа.

 

-Дижитал хөрөнгийн бирж гэх ойлголтын тухай манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Манай дижитал хөрөнгийн бирж нь Төв Азийн бүс нутагт анх удаа 30 сая ам.долларын сангаар даатгагдсан, олон улсын жишигт нийцсэн монголчуудын эзэмшдэг дижитал хөрөнгийн бирж юм. Дижитал хөрөнгийн бирж нь бүх төрлийн дижитал хөрөнгийг арилжих зах гэж ойлгож болно.

Гадаадын болон дотоодын койнууд үүнд багтана. Одоогоор “Койн Хаб” дижитал хөрөнгийн долоон хослолтой байгаа. Нээлтээ хийгээд нэг сар болсон гэхэд дэлхийн ТОП-10 койны тавыг нь оруулж ирээд зогсохгүй арилжааны хэмжээгээрээ дотоодын зах зээлээ тэргүүлж чамгүй амжилттай яваа. Мөн нээлтээ хийснээс хойш бүртгэлтэй 14 мянган харилцагчтай болсон байна.

-Монголд үйл ажиллагаагаа явуулдаг хэд хэдэн хөрөнгийн бирж байдаг. Танай ялгарах онцлог, гол давуу тал юу вэ?

-Манай “Coinhub” бирж болон “DAX”, “Trade”, “Complex” гэсэн дөрвөн дижитал бирж Монголд үйл ажиллагаагаа явуулж байна. Бирж болгон өөрийн гэсэн давуу тал, алсын хараа онцлогоороо ялгарч зах зээлд өөрийн байр сууриа бий болгож байгаа гэж боддог. Манай биржийн хувьд бид дараах чиглэлээр ажиллагаагаа явуулж өөрийн давуу талыг бий болгон ажиллаж байна. Бид хэрэглэгч төвтэй буюу хэрэглэхэд хялбар, мэдээллийн аюулгүй байдал, харилцагч нарын хөрөнгийг бүрэн хамгаалахад анхаарч ажиллаж байна. Дэлхийн зах зээлийн үнээс хоцрохгүйгээр бодит цагаар дэлхийн бүх биржтэй түргэн шуурхай арилжаа, шилжүүлэг хийх, хөрөнгөө хүссэн үедээ крипто хөрөнгө, вальютаар арилжих, хадгалах, шилжүүлэх боломжоор хангаж ажилладаг.

-Хэрэглэгчдийн мэдээллийг хадгалах, аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан уу?

-Биет бус хөрөнгө хадгалж, эргэлтэд оруулж буй энэ төрлийн цахим үйлчилгээ, дижитал хөрөнгийн биржийн хувьд хамгийн чухал зүйл нь мэдээллийн аюулгүй байдал, системийн найдвартай ажиллагаа байдаг. Энэ тал дээр бид “Tik Tok”, “Huawei”, “Bank of China”, дэлхийн хамгийн том банк болох “IDCBY” гэсэн дэлхийн том компанийн аудитыг хариуцдаг “Chaitin”-аар мэдээллийн аюулгүй байдлаа хангуулдаг. Харин программ хангамж, систем талаас дэлхийн хамгийн том крипто бирж болох “Binance”, “OKEx”, “Huobi”-д аудит хийдэг “Slowmist” компаниар шаардлагатай хяналт дүгнэлтийг хийлгэсний үндсэн дээр олон улсад тэргүүлэгч “А” зэрэглэлийн даатгалын компани болох “Brit”, “Hudson”, “CNA”, “Beasley”, “Markel”, “CFINS” крипто даатгалын компаниар 30 сая ам.доллараар бүрэн даатгуулаад байна. Энэ нь биднийг Төв Азийн хэмжээнд бүрэн даатгагдсан анхны крипто бирж болгож байна.

-Хөрөнгийн зах зээл, крипто вальют бол монголчуудын хувьд шинэ зүйл. Харьцангуй сүүлд орж ирсэн. Үүний талаар мэддэг, арилжаа хийдэг хүн цөөн байдаг байх. Яагаад энэ салбар руу орсон юм бэ?

-Крипто вальют, койн, крипто хөрөнгийн талаар мэддэг хүн цөөн гэж хүмүүс боддог. Гэтэл дотоодын дөрвөн биржид давхардсан тоогоор 700 мянга гаруй хэрэглэгчтэй болж эхний хагас жилийн байдлаар 1.9 их наяд төгрөгийн арилжаа явагдсан мэдээлэл байгаа. Мөн дэлхий дахинд крипто хөрөнгөөр төлбөр тооцоо хийх, арилжаа хийх нь өдөр бүр хурдацтай нэмэгдэж байгаа нь крипто зах зээл ирээдүйд ямар ач холбогдолтой болохыг харуулж байна. Уг үйл явдал нь дижитал хөрөнгийн биржийн үйл ажиллагаа болон үйлчилгээний хэрэгцээ шаардлага, цар хүрээг нэмэгдүүлж байгаа юм. Иймд бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн, дэлхийн стандартыг Монгол Улсад нутагшуулсан анхны крипто биржийг хамт олонтойгоо хамтран үүсгэн байгуулсан.

-Танай биржид хэрхэн бүртгүүлэх, арилжаа хийх, арилжааны шимтгэлийн талаар мэдээллээ хуваалцвал?

-Манай биржээр бүртгүүлэх их амархан. Шинэ харилцагч бүртгүүлэхдээ 2-3 минут зарцуулдаг. www.coinhub.mn хаягаар орж бүртгүүлэх хэсгийг сонгоно. Утасны дугаараа бичиж дугаарт ирсэн зургаан оронтой кодыг оруулан бүртгэлээ баталгаажуулна.

-Coinhub-ийнхан өөрсдийн үндсэн CHB койныг зах зээлд гаргасан. Энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-“Койн Хаб” дижитал хөрөнгийн бирж нь нийт 850 сая ширхэг “ERC20” протокол дээр суурилсан CHB койныг өнгөрсөн сарын 8-нд биржийн нээлтийн үйл ажиллагаатайгаа хамт зах зээлд танилцуулсан. CHB койныг гаргаж, эзэмшүүлснээр манай бирж олон улсын стандартад нийцсэн монголчуудын эзэмшдэг дэлхийн бирж болсон. Яагаад монголчуудын эзэмшдэг гэж байгаа вэ гэхээр манай “Койн Хаб” дижитал хөрөнгийн бирж нь арилжааны шимтгэлийн цэвэр орлогынхоо 70 хувийг CHB койн эзэмшигч нартаа ногдол орлого болгон сар бүр буцаан хуваарилж, нэг хувийг нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн төлөө байгууллагуудад хандивладаг. Иймд дижитал хөрөнгийн биржийн маань бүтээгдэхүүн, үйлчилгээ, харилцагчид нэмэгдэхийн хэрээр манай арилжааны хэмжээ нэмэгдэж, харилцагчдын буцаан авах өгөөж нэмэгдэх онцлогтой юм.

-Одоогийн байдлаар танай хөрөнгийн биржид ямар койнууд арилжаалагдаж байна вэ?

-Манайд долоон төрлийн койн арилжаалагдаж байгаа. Биржийн үндсэн койн болох CHB, Биткойн, Этирюм, Тетер, Би Эн Би, Доже, Ард байна. Крипто сонирхдог залууст сайн мэдээ дуулгахад энэ сардаа багтааж дэлхийн топ койнууд болох Эк Ар Пи /Рипл/, А ДА /Кардано/-г оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Мөн энэ оны эцэс гэхэд манай бирж 20-30 койны хослолоор арилжаалагддаг болно.

-Бизнесийн цаашдын төлөвлөгөө, ирээдүйн зорилгоосоо хуваалцвал?

-Бидний зорилго бол олон улсын жишигт нийцсэн блокчейн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож, тэднийг санхүүгийн бие даасан байдалд хүрэх, хөрөнгөө бүтээхэд нь туслах явдал юм. Иймд бид ойрын болон дунд хугацаанд дэлхийн том биржүүдийн бүх үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Ойрын төлөвлөгөөт ажилтай холбоотой шинэ мэдээлэл задлахад энэ оны III улиралдаа багтааж тодорхой хэмжээний CHB койн эзэмшдэг эзэмшигч нартаа зориулсан “Крипто холд” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.11 ЛХАГВА № 156 (6633)

 

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

49 мин
МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

3 цаг 43 мин
Засгийн газар бонд гаргахаар болжээ

Засгийн газар бонд гаргахаар болжээ

3 цаг 46 мин
Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн

6 цаг 57 мин
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний

6 цаг 57 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин

6 цаг 57 мин
УИХ тарвал дахин сонгох уу, эсвэл засаглалыг өөрчлөх үү?

Уг нь, “…УИХ-ыг тараая” гэдэг санал үе үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гарсаар ирсэн.

6 цаг 57 мин
Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Өчигдөр 12 цаг 19 мин
1072 хувьцааны ногдол ашиг олгоно

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

Өчигдөр 12 цаг 07 мин
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

Өчигдөр 06 цаг 00 мин