ХСҮТ-ийн эзэмшил дээр хууль зөрчиж  барьсан гараашуудыг буулгав 

2021-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшил газарт хууль бусаар барьсан барилга, авто зогсоол, гараашийг  буулгаж эхлээд байна.  Хотын даргын  2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд  Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба өчигдөр  Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойно  хууль зөрчиж  барьсан 59 тоосгон гараашийг  буулгаж  газрыг нь  чөлөөллөө. 

Энэ шийдвэрийг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд гаргасан юм. Хотын дарга  тухайн үед  ХСҮТ-д ажиллах үеэрээ дээрх  нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд  “Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээнд ХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гараашнуудын газрыг чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба, ИТХ-аар оруулж, баталгаажуулан, Засаг даргын захирамж гаргана” хэмээн мэдэгдэж байв. 

 Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр хэлэхдээ  “Гарааш эзэмшигч иргэдэд  удаа дараа  газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн иргэд газраа чөлөөлөөгүй.  Иймд  гараашнуудыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ” гэсэн юм. Чөлөөлсөн газарт  ХСҮТ-ийн харъяа хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв  барихаар  төлөвлөжээ.   

ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан  “ХСҮТ-ийн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед  Монгол Улсын хүн амын тоо  болоод хавдар өвчний тохиолдол одоогийнхоос эрс бага байсан. Өнөөдөр ХСҮТ-д  нэг өдөрт 5-6 мянган хүн үйлчлүүлдэг болсноор  ачааллаа даахгүйд хүрсэн.  Энэ нь  хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж байна. Иймээс  бид  хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна” гэлээ. Монгол Улсын хэмжээнд цаашид   хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх төвийг 21 аймагт байгуулах бөгөөд  тэдгээрийг зангидах  төв нь  Хавдраас урьдчлиан сэргийлэх, эрт илрүүлгийн төв байх болно гэж ХСҮТ-ийн эмч нар хэллээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин