Оюу толгойн далд уурхайн төсөл хоёр жилээр хоцорч, 1.45 тэрбум долларын алдагдалд оржээ

2021-08-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Рио Тинто компани   Монгол  дахь томоохон зэсийн үйлдвэрийн төслийг 6.75 тэрбум ам доллараар өргөтгөхөөр болсон. Гэвч газрын нөхцөл байдал ач холбогдолгүйгээс үйлдвэрийн өргөтгөлийн ажил хойшилж, төсвийн хэмжээг бууруулсан гэж мэдээлсэн нь Рио Тинто компанийн тус асуудалтай холбоотойгоор өмнө нь гаргасан тайлбартай зөрчилдөж байна. Англи-Австралийн тус компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил төлөвлөснөөс бараг хоёр жилээр хоцорч, 1.45 тэрбум ам долларын алдагдалд орсонд уурхайн геологийн ач холбогдол таамагласнаас бага байсныг  буруутгаж, уурхайн төлөвлөгөөг дахин боловсруулах шаардлагатайг 2019 оны долдугаар сард мэдэгдэж  байв.Гэхдээ чулуулгын ач холбогдол таамагласнаас өөр байсан нь төслийг хойшлуулах шалтгаан болсон гэсэн нотолгоо байхгүйг тус бие даасан зөвлөхүүд мэдэгдлээ.

Харин “Financial Times” сонины олж авсан 157 хуудас тайланд газар шорооны ажлыг дуусгахын тулд газар доор ажиллах хүмүүсийн тоог хязгаарлаж,  нэг километр гүнтэй хоёр  хоолойг багтаасан дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарсан  нь төслийг хойшлуулах шалтгаан болсон гэж тайлбарлажээ. Рио Тинто компани Оюу толгойн бүтээн байгуулалтын дараагийн шатыг хэзээ эхлүүлэх талаар Монголын Засгийн газартай тодорхой шийдэлд хүрч чадаагүй эмзэг үед дээрх тайлан гарч ирлээ. Эхний үйлдвэрлэлийг 2022 оны аравдугаар сард хийхээр таамаглаж байсан ч санхүүгийн шинэ гэрээний талаар хоёр тал маргаантай байгаа тул энэ зорилтдоо хүрнэ гэдэгт шинжээчид эргэлзэж байна.

"Рио Тинто болон гүйцэтгэгч компани нарийн төвөгтэй төслийг хэрэгжүүлэх туршлагатай мэргэжилтэнгүй"

Английн санхүүгийн хяналтын байгууллагаас Рио Тинто компани Оюу толгойн 2018 оны есдүгээр сараас 2019 оны долдугаар  сарын хоорондох үнэ өртөгийг олон нийтэд ил болгохдоо бүртгэлийн дүрмээ зөрчсөн эсэхийг судалж байгаа гэж нөхцөл байдлыг маш сайн мэдэх хүн ярьжээ. Өмнө нь Рио Тинто Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг ил болгох үүргээ  “тууштай биелүүлсэн” гэж мэдэгдсэн.

Харин Монголын Засгийн газар даваа гарагт “Газрын гүний төслийг гүйцэтгэх явцад илэрсэн геотекникийн асуудлууд нь төсөл хойшлох болон төсөв хэтрэхэд нөлөөлөөгүй талаар тайлангаас олж мэдсэн нь бидний санааг зовоож байна. Энэ нь Рио Тинто болон Оюу толгой ХХК-аас Засгийн  газарт ирүүлсэн тайлбаруудаас эрс өөр байна. Тайланг бүрэн хянаж үзсэний дараа Рио Тинто болон бие даасан судалгааны тайлан хооронд зөрчил, зөрүү байгаа эсэх талаар Рио Тинто компаниас албан ёсны тайлбар авна” гэж мэдэгдэлдээ дурджээ. Оюу толгой компанийн хувьцааг эзэмшигч, уурхайг хамтран эзэмшдэг Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын  нэмэгдсэн өртгийг хуваан төлж болзошгүй.

Харин Рио Тинто “нууц тайлан”-г нарийвчлан судалсны дараа төслийн бусад хувьцаа эзэмшигчидтэй  хэлэлцээ хийнэ гэж мэдэгдэв. Тус компани “Бид гүний уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэх, бүх оролцогч талуудадаа хамгийн  их үнэ цэнийг өгөхийн тулд Монголын Засгийн газартай бүтээлчээр хамтран ажиллахад бүх анхаарлаа хандуулах ажиллах болно” гэж мэдэгджээ.

Оюутолгой бол Рио Тинтогийн хамгийн чухал, өргөжих боломж ихтэй компанийн нэг юм. Газрын гүний өргөтгөл дуусвал тус уурхай жил бүр  500 мянган тонн орчим металл үйлдвэрлэх хүчин чадалтай  дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох юм. Гэвч энэ төлөвлөгөө Монголын Засгийн газартай зөвшилцөлд хүрч чадахгүй асуудалтай тулгараад байна. Монголын Засгийн газар өнгөрсөн жил  төслийн хугацаа хойшилж, төсөв хэтэрсэн талаар олон мэдэгдэл хийж,  төслийн талаар тодорхой мэдээлэл олж авахын тулд төслийг бие даан хянах санал гаргасан. 2017-2019 онд Рио Тинтогийн Монгол дахь зэсийн төсөлд ажилласан Английн иргэн Ричард Боули Оюу толгойн асуудлуудыг хөрөнгө оруулагчдад зарлахаас хэдэн сарын өмнө Рио мэдэж байсан гэж мэдүүлэв.

Уул уурхайн тэргүүлэх хоёр инженерийн хийсэн бие даасан тайланд “Рио Тинто болон гүйцэтгэгч компани аль аль  нь ийм нарийн төвөгтэй, цар хүрээ өргөн төслийг хэрэгжүүлэх туршлагатай мэргэжилтэнгээр хангагдаагүй.  Үүний үр дүнд энэ төсөл анх төлөвлөсөн хугацаанаасаа зургаан сараар хоцорч эхэлсэн төдийгүй хугацаа өнгөрөх тусам улам бүр хоцорсоор байх юм” гэжээ. Дээрх тайланд зардал хэтэрсэн шалтгааныг ажиллах хүчин болон материалыг зэсийн хүдрийн биет рүү зөөхөд чухал үүрэгтэй дуураймал гол босоо хоолой болон дизайнд алдаа гарсанаас үүдэлтэй гэж тайлбарлажээ.

Эх сурвалж:FT

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин