М.Чинсанаа: Түймрийн утаатай үед бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна

2021-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-ОХУ-д гарсан түймрийн нөхцөл байдал ямар байна вэ. Хохирлын хэмжээ гарсан уу?

-Одоогийн байдлаар ОХУ-ын Якутын бүс нутгийн Дунд Сибирт гарсан түймэр унтраагүй бөгөөд орон нутгийн иргэд болоод гал унтраах ангийнхан түймрийг унтраахаар ажиллаж байна. Наймдугаар сарын 7-ны байдлаар нийт 300 удаагийн давтан түймэр гарч, 12140 км талбайг хамарсан. Түймрийг унтраахаар 5302 хүн 873 техник, тоног төхөөрөмж, 34 онгоцтой ажиллаж байгаагаас гал унтраах 11 онгоц байгаа мэдээлэл бий.

Хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй. Түймрийг цурамд оруулж, бүр мөсөн унтраасны дараа хохирлын хэмжээг тооцдог. Мэдээж хүрээлэн буй орчин, байгалийн тэнцвэрт байдал маш их алдагдаж байгаа. Ан амьтад дайжиж, ургамлын төрөл зүйлүүд түймэрт өртөж байна. Түүнчлэн тус бүс нутагт гарсан түймрийн утаа Улаанбаатар, Увс, Завхан болон төвийн бүсийн нутгуудыг бүрхсэн.

-Улаанбаатар хотын агаарын бохирдол  ямар түвшинд байна вэ. Иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Агаарын бохирдолд нүдэнд харагдахуйц хэмжээгээр өөрчлөлт орсон. Мөн агаарын давхаргын доогуур тоосжилт их байдаг бөгөөд энэ тоосжилтод хүүхдүүд хамгийн их өртдөг. Энэ нь нүдэнд харагдахгүй. Иймээс иргэдийг бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Мөн хоолойгоо давс, соданы уусмалаар зайлах шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд хүүхдээ дагуулж яваа бол амны хаалтыг тогтмол зүүлгэх хэрэгтэй. Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, утааны саармагжилт арилтал цонхоо онгойлгохгүй, бүр шаардлагатай бол утаа багассан үед агаар сэлгэлтийг богино хугацаанд хийх хэрэгтэй.

 

-Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоосон уу?

-Түймрийн шалтгаан, нөхцөлийг шууд тогтоох боломжгүй. Жишээ нь, монгол орны хувьд түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гардаг. Сибирийн ой бол маш шигүү. Энэ ойд түймэр дэгдсэн нөхцөлд хүний хүчээр унтраахад маш хүндрэлтэй. Бороо орж байж буюу байгалийн хүчээр л түймрийг унтрах боломжтой.

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин