
Т.САЙХАН
"Токио-2020" олимпийн наадам ерөнхийдөө өндөрлөх гэж байна. Өнөөдөр /08.07/ Улаанбаатарын цагаар 05:00 цагт олимпын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн өрсөлдөөн Саппоро хотноо явагдлаа. Японы хэт халуун цаг агаарын улмаас тэмцээн өмнө нь товлогдож байснаас нэг цагийн өмнө явагдсан юм. Нийт 88 тамирчнаас манай тамирчин Б.Мөнхзаяа 42 км замыг хоёр цаг 37 минут 08 секундэд туулж, 45 дугаар байр эзэллээ. Маргааш буюу олимпын хаалтын өдөр марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн өрсөлдөөн явагдах юм.
Эх сурвалж:www.polit.mn