
Б.Дэмбэрэлням
“Токио-2020” олимпийн наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53кг-д Б.Болортуяа хүрэл медаль хүртлээ. Б.Болортуяа хүрэл медалийн төлөө Камерун улсын Т.Эссембэтэй барилдан илт давуу ялж олимп дэлхийн медальтан боллоо.
Эхний тойрогтоо Гуам улсын бөх Р.Акюнотой оноолт таарч цэвэр ялж, дараагийн даваанд Эквадорын Малвердэ Мелэндэрийг 15:5-аар илт давуу ялалт байгуулж шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн. Хагас шигшээд Японы бөх дэлхий хошой аварга Маюу Мукайдад ялагдсан.
Б.Болортуяа Монголын шигшээ багийн 30 дахь, энэ олимпийн дөрөвдэх, чөлөөт бөхийн шигшээ багийн түүхэн дэх 11 дахь олимпийн медалийг хүртлээ.
Эх сурвалж:www.polit.mn