Сурвалжлага: Үндэсний соёл амралтын хүрээлэн 6-гаас доош насны хүүхэд нэвтрүүлэхгүй байна

2021-08-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

М.ОЮУНТҮЛХҮҮР

Хүүхэд багачууд төдийгүй гэр бүлийн гишүүдийн зорин очиж үйлчлүүлдэг газруудын нэг бол парк. “Үндэсний соёл амралтын хүрээлэн” үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд 14 хонож байна. Тиймээс тус газарт зорин очих залуус болон үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжиллаа.

Паркын үйл ажиллагаа ямар горимоор явагдаж байгааг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ны газрын захирал М. Нүрмаагаас тодрууллаа.

-Танай байгууллага хэдээс хэдэн цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

-Манайх өдөр бүр өглөө 10.00 цагаас орой 22.00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн зургаагаас доош насны хүүхдүүдэд үйлчлэхгүй байгаа.

-Үйлчлүүлэгчдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлж байна?

-Өнгөрсөн жил Эрүүл мэндийн яамнаас журам гаргасан байгаа. Үүнээс гадна “Хариуцлагын гэрээ”г хийсэн байгаа. Үүний дагуу ажиллаж байна. үйлчлүүлэгчдийг ирэх үед халуун хэмжих, QR код уншуулах, хүн хоорондын зайг баримтлах, тоглоомыг ариутгах зэрэг ажлуудыг тогтмол хийж байна.

-Хэдэн тоглоом нь хэвийн ажиллаж байгаа вэ?

-Зургаагаас доош насны хүүхдэд үйлчлэхгүй байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүдийн тоглоомууд ажиллахгүй байгаа. Хэвийн ажиллаж  байгаа 15 тоглоом байгаа. Жишээ нь, галзуу хулгана, алсыг харагч, гинж, динозавр гэх мэтчилэн тоглоомууд байна.

-Төрсөн өдрийн урамшуулал байгаа юу?

-Төрсөн өдрийн урамшуулал байгаа. Тухайн өдөр төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхээ авчран урамшууллаа эдлэх боломжтой. Үүнд нас хамаарахгүй. Мөн хоёрдугаар тунд хамрагдсан байхыг шаардаж байгаа.

-“Боулингийн төв”ийн үйл ажиллагаа явагдаж байгаа юу?

-Ажиллаж байгаа. “Боулингийн төв” маань дотроо биллиард, теннис, боулинг, хоолны газартай. Мөн зуны турш паркын тоглоомоор үйлчлүүлсэн тасалбараа үзүүлээд боулинг 50 хувь хөнгөлөлттэй тоглох боломжтой.  

-Цагийн хуваарь, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой асуудлууд үүсч байна уу?

-Залуус ихэвчлэн 21.00 цагт ирдэг. Бид 22.00 цагтаа хаахын тулд 21.00 цагт кассаа хаадаг, үүнд залуучууд болон олон нийт тийм ч таатай биш байдаг. Парк бол хүүхдүүд бага насныхан хамгийн их тоглодог газар шүү дээ. Гэтэл тэд нар маань үйлчлүүлж чадахгүй байгаа нь их бухимдуулж байх шиг байна” хэмээсэн юм.

Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхтэй холбоотойгоор тоглоомуудын дүүргэлт 50 хувь байх ёстой. Ингэснээр бөөгнөрөл, дараалал ихээр үүсэх эрсдэл нэмэгдэж байна.

 

 

 

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 22 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин