Төрийн тэргүүн хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад онцгой анхаарна

2021-08-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /08.06/ Хүний эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүдийг хүлээн авч уулзаж, хүний эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд, ХЭҮК нь хүний эрхийн зарчимд нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний соёл, уламжлалын онцлогийг шингээсэн хүний эрхийн тогтолцоотой болох, хүний эрхийн боловсрол, соёлыг бүх шатны боловсролын байгууллагуудаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн улс төрийн эрх чөлөө, тэгш байдлыг хангасан нь маш чухал дэвшил байсан гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Үндсэн хуулиар олгосон хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, өндөр үнэ цэнээр олж авсан ардчиллын суурь зарчмууд, үнэт зүйлээ хадгалахад Төрийн тэргүүний зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Ялангуяа, сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хүний эрх нь нийгмийн тулгамдсан асуудал болсон учраас онцгой дэглэмийн үед ч хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд ХЭҮК-оос онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдгийг санууллаа.

Цаашид хүний эрхийн асуудлаар олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийн ойлголтыг хүүхдэд бага наснаас нь суулгах, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй иргэнийг төлөвшүүлэн бойжуулах нь хамгаас чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон юм. Ийм учраас ХЭҮК-той нягт хамтран ажиллаж, Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр Хүний эрхийн үндэсний чуулганыг зохион байгуулдаг уламжлалыг сэргээх саналыг сайшаан дэмжлээ.

 

ХЭҮК-ын гишүүд нийгэмд тулгамдаад буй хурдан морь унаач хүүхдүүдийн эрх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрх, ажлын байрны бэлгийн дарамт, төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцаа, хүний эрхийн бусад зөрчлийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгээ хэлэв.

Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрхийн тогтолцоог Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах, цахим орчинд хүний эрх зөрчигдөх явдалтай тэмцэх, цар тахлын улмаас тулгарч буй хүний эрхийн сорилтуудыг даван туулах шаардлагатай байгаа учраас 2003 онд батлагдсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах, Монгол Улс дахь хүний эрхийн индексийг боловсруулж, УИХ-д илтгэлийн хамт өргөн барьдаг болох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК бүх цаг үед анхаарч ажиллах ёстойг мөн сануулж, үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 22 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин