Х.Нямбаатар: Иргэд газраа улсаас үнэгүй авчихаад чөлөөл гэхээр 600 сая төгрөг нэхэж байна

2021-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурал яг одоо болж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: -Газрын албадын дарга нар өөрийнхөө удирдлага ажиллаж байгаа албан тушаалтнуудад хандлагаа өөрчилье гэдэг аяныг өрнүүлмээр байна.  Цахимаар газар хэрхэн олгох вэ гэдгийг хуулинд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Иймээс Газар олголтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнөөдөр байгуулна. Амьдрал болон хууль дүрэмд нийцдэггүй газрын маргаантай холбоотой асуудал үүсдэг. Цаашид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээний 0.7 га газар олгохгүй гэдгийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Эдгээр дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг барих шаардлага үүсээд байхад иргэдэд 0.7 га газар олголтыг зогсоох хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг барих гээд газар чөлөөлөлт хийхээр иргэдэд үнэгүй өгсөн газрыг буцаан авахын тулд 600 сая төгрөг өгч байгаа тохиолдол бий.  Зарим иргэд 20 жилийн турш газрын маргаан үүсгэж байна. Хашааны хаалгаа аль талаас нь гаргах вэ гэх зэрэг асуудлаар маргаан үүсгэж байна шүү дээ. Иймээс дүүргийн Засаг дарга нарт хандаж хэлэхэд газрын маргаангүй 60 хоног гэсэн аяныг өрнүүлэх чиглэлийг өгч байна. Манай ажлын хэсгийн гол үндсэн зорилго бол гурван үндсэн зарчимтай. Нэгдүгээрт, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Хоёрдугаарт, иргэдийн амьдралд чирэгдэл учруулж байгаа асуудлыг шийднэ. Тухайлбал газар олголттой холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Гуравдугаарт, төрийн албан хаагчдын хандлагыг өөрчлөх. Энэ үүднээс 1111 төвийг идэвхжүүлж, иргэдийн санал гомдлыг хүлээн авна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 22 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин