С.Батзориг: “Vlog”-оороо дамжуулан 150 айлыг өргүй болголоо

2021-08-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Г.МИЧИДМАА

 

Х-ТҮЦ продакшны жүжигчин С.Батзоригтой ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөл хорионы үед та цагийг хэрхэн өнгөрүүлж байв?

-Манай урлагийнхан хоёр жил зүгээр суучихлаа. Жүжигчин Н.Баясгалан бид хоёрын хувьд “Өрийн дэвтэр” нэртэй vlog хийж байгаа. Vlog-оо хөл хорио эхлэх үед эхлүүлсэн. Vlog маань одоо жил болох гэж байна. Арваннэг, арванхоёрдугаар сард бүтэн жилийнхээ ажлыг дүгнэсэн vlog хийнэ. Тэр болтол 10 хоног тутамд нэг дугаар нийтэлсээр байна.

Урлагийнхны хувьд хөл хорионы үеэр ажилгүй сул болох маягтай байсан. Кино театр ажиллахгүй учраас. Гэхдээ хөл хорио эхлэхийн өмнөхөн бид найз нөхөдтэйгөө хамтран “In Da House” киног хийсэн. Энэ нь Жижгээ & Цогтоо, Ф студи, Зоригоо & Баясаа гэсэн гурван газрын хамтын бүтээл болсон. Түүнийгээ IP TV ба бусад бүх платформ дээр байрлуулах ажилтай байлаа.

-Хөл хорионы үеэр уран бүтээл туурвихад ямар хүндрэлүүд тулгарч байв?

-Уран бүтээл хийх гэхээр үйлчилгээний байгууллагууд хаалттай, халдвар хамгааллын дэглэм барих, масктай байх ёстой гэсэн хүндрэл тулгарч байсан. Ядаж зураг авалт хийхдээ алсын план дээр тохируулбал цаагуур нь масктай хүмүүс явж таардаг гэх мэт асуудал их тохиолдож байсан.

-Энэ бүхнийг та уран бүтээл хийхдээ хэрхэн даван туулж байсан бэ?

-Анхнаасаа төлөвлөгөө гаргаж байсан. Яг хөл хорионы үеэр зураг авалт хийхгүй. Хөл хорио тавигдаж, үйл ажиллагаа зөвшөөрөгдсөн үед л хийж байсан. Хөл хорионы үеэр хамт олонтойгоо тогтмол онлайн хурал хийж, ярилцаж, ажлаа төлөвлөсөөр, хөл хорио тавигдангуут зураг авалтаа эхэлсэн гэсэн үг.

-Хөл хорио эхэлснээс хойш ямар уран бүтээл туурвисан бэ?

-“Төлөөс” гэх уран сайхны кинонд зөвлөх продюссороор ажилласан. Бид “Төлөөс” киног кино театруудаар гаргаж эхлээд 18 хоног өнгөрч байхад хөл хорио зарлаж, кино театр хаагдсан. Тэгэхээр нь бид киногоо IP TV-д тавьсан. Одоо Баясаа бид хоёр блогоо 10 хоног тутамд нэгийг гаргаж байна. Мөн “In da house” киног хийсэн. НҮБ-ын захиалгаар дөрвөн богино хэмжээний кино хийлээ.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Саяхан Эмоци продакшны “Фракци” кино контентууд дээр гуравдугаар ангид нь тоглосон. Дуусаад хоёр л хонож байна.

-Жүжигчин Баясгалантай хамтарч хийж байгаа “Өрийн дэвтэр” блогынхоо талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу?

-Бид хоёр өөрсдөө чаддаг бол хүмүүст туслах юмсан гэж бодсоор ирсэн. Жишээлбэл, ажлын цалин, гадуур нэвтрүүлэг хөтлөсөн орлогоороо туслах юмсан гэж боддог байлаа. Харин хөл хорионы үеэр бодлоо бодит болгох тохироо нь бүрдсэн. Шинэ жилийн өмнөхөн хоёр дугаар блог хийж оруулахад тэр маань их амжилттай явсан. Эхний таван дугаарыг Баясаа бид хоёр өөрсдөө бие дааж хийсэн. Сүүлдээ ивээн тэтгэгч, хамтарч ажиллах хүмүүстэй болсон. Дэлхийн эргэн тойронд байгаа монголчууд, үзэгчдээс хандив ирж байсан. Эргээд харахад нэг дэх, тав дахь дугаар дээрээ бид хоёр бүтэн дэвтэр шатааж байсан.

Одоогоор нийт 150 гаруй айл өргүй болсон байна. Эдгээр өрийн хэмжээ нь янз бүр. Зарим нь 2000-3000 төгрөг байхад зарим нь 500-600 мянган төгрөг ч байх тохиолдол байна. Тэр нь ихэвчлэн хүнсний бүтээгдхүүний өр (талх, гурил, будаа гэх мэт). Дээрээс нь эмийн санд хүмүүс өр тавьдаг юм билээ. Эмийн сангаас антибиотикийг зээлээр авдаг. Тийм хүмүүст туслах үүднээс блогоо эхлүүлсэн. Сүүлд мягмар гарагт нэг дугаар оруулсан. Бид хоёр бас “In da house” киноныхоо орлогоос нэг оюутны сургалтын төлбөрийн өрийг тэглэе гэж зорьсон. Үүнийхээ дагуу техник технологийн коллежид нарийн мэргэжлээр 2.5 жилийн хугацаатай сурдаг нэг оюутны сургалтын төлбөрийг тэглэсэн нэг дугаар хийсэн.

-“Өрийн дэвтэр” цаашид үргэлжлэх үү?

-Чаддаг бол үргэлжлүүлээд л байя гэж бодож байгаа. Бид блог хийхдээ одоо “F studio”-той хамтарч байгаа. Тэр студийн маань залуучууд үүний зураг авалт, монтаж гэсэн бүх гүйцэтгэлийг нь хийж байгаа. Цаашдаа бид хоёр блогоо аль болох удаан үргэлжлүүлнэ. Өөр олон гоё уран бүтээл хийнэ. Манай Х-ТҮЦ-ийн Одноо эгч, Бараа ах хоёр “Тэнгэр” продакшнтай. Энэ продакшн 16 ангитай бүтээл хийхээр болсонд Х-ТҮЦ-ийн хамт олон бүх чадлаараа оролцохоор болсон.

-Энэ жил Х-ТҮЦ продакшны 25 жилийн ой болж байна. Ойгоо тохиолдуулаад танай продакшн ямар уран бүтээл хийхээр төлөвлөсөн бэ?

-Одоохондоо ойд зориулсан ямар нэг уран бүтээл хийгээгүй байгаа. Гэхдээ үзэгчид, продакшн гээд аль аль талдаа ойг тохиолдуулан уран бүтээл хийх санал ирж байсан. Жишээлбэл, “Сэргээш 4”-ийг дахиж хийх, тайз-дэлгэцийн бүтээл хийх гэх мэт. Х-ТҮЦ “Солиот эх” киног бүтээснээс хойш “Базарваань” гэсэн теле-бүтээлийг олонд түгээсэн. Түүнээс хойш ямар нэг бие даасан уран бүтээл хийгээгүй байна. Шинэ жилээр “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлэг хийсэн ч “Базарваань”-аас өөр ямар нэг томоохон уран бүтээл хийгээгүй.

Нэг кино бүтээхэд 40-50 хүн ажилладаг учраас халдвар хамгааллын дэглэм баримтлахын тулд нэг дор олон хүн цуглаж ажиллах боломжгүй болж байгаа юм. Тиймээс халдвар тараахаас сэргийлээд Х-ТҮЦ нэг жил бүтээл гаргалгүй өнжсөн. Гэхдээ 25 жилийн ойгоо тохиолдуулаад бүтээл хийлгүй яахав. Хийх бүх ажлаа төлөвлөчихсөн байгаа. Одоо цаг сайхан болж байгаа учир эхнээс нь заавал хийнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.6 БААСАН № 153 (6630)

 

“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

4 цаг 46 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

4 цаг 46 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

4 цаг 46 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

17 цаг 33 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

20 цаг 56 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

22 цаг 56 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

23 цаг 9 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

2025-08-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

2025-08-15
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

2025-08-15