“Хангай” хотхон, Буянт-Ухаа хорооллын иргэд Ерөнхий сайдыг уулзахыг шаардлаа

2021-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

 Засгийн газрын шийдвэрийн дагуу ТОСК /Төрийн орон сууцны корпораци/-тай гэрээ байгуулан амьдарч ирсэн  Хангай хотхоны 221, Буянт-Ухаа-II  хотхоны 600 гаруй өрх Төрийн ордны гадаа ес дэх өдрөө тайван суулт хийж байна. Тэд Ерөнхий сайдтай бичелэн уулзаж, шаардлагынхаа хариуг авна хэмээн мэдэгдсэн юм.  Учир нь  Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, иргэдтэй анх байгуулсан бичгийн болон аман гэрээ, хэлцлээ биелүүл  гэсэн утга бүхий албан бичгийг тэд гүйцэтгэх засаглалын тэргүүнд хаяглан хүргүүлэхдээ энэ сарын 5-нд хариуг өгөхийг шаардсан.

Шаардлагад:

-  Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууцны нэг метр, квадратын үнийг 1 880 000/нэг сая найман зуун ная/ төгрөгөөр тогтоосон шийдвэрийг цуцлах,

- Түрээслэгчдийн ТОСК-тай байгуулсан 2017 онд хийсэн “Орон сууц түрээслэх гэрээгээр” тохиролцсон үнэ буюу нэг метр, квадратыг 1 280 000/нэг сая хоёр зуун ная/ төгрөгөөр тооцож өмчлөх,

-Түрээслэгчийн тухайн өдөр хүртэл төлсөн төлбөрийг түрээслээд өмчлөх холбогдох журмын жишигт нийцүүлэн орон сууцны үнэд тооцож, өмчлөх асуудлыг шийдвэрлэх  гэсэн гурван асуудлыг тавьсан байна.

 Түрээслэгчид  энэ хооронд Төв талбайд мэдэгдэл хийж, ТОСК, БХБЯ, Их тэнгэрийн ам, Төрийн ордны үүдэнд тайван жагсаал хийсэн. Тодорхой хариу өгөхгүй бол цаашид ч тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин