Э.Цэндбаатарын анхны багш Б.Энхтайваны хэлсэн онцлох эшлэлүүд

2021-08-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

“Зууны мэдээ” сонин Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын багш, Баянгол спорт хорооны боксын  дасгалжуулагч, ОУХМ Б.Энхтайваныг “Ярилцах цаг”-ийн зочноор урьж ярилцсан юм. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

-Оросын тамирчинтай учраа таарсныг хараад  “Цэндээ бол Оросын тамирчныг ялна, харин ялалтаа луйвардуулчих вий гэж айж байсан. Гэтэл яг тийм зүйл боллоо”.

-Сая Цэндээ маань эхний  хоёр үе хожсон. Гуравдугаар раундад битүү хамгаалаад, эсвэл зайнаас тоглох ёстой байсан. Үүн  дээр  авч явсан дасгалжуулагчдын алдаа гарсан.  Монголын боксын холбоо алдаа гаргасан.

-Хоёр дахь тоглолтынх нь орой А.Гантулга дасгалжуулагчийг Б.Чинзоригийн хамт буцаачихсан юм билээ. Багшгүй тамирчин үлдэнэ гэдгийг би ойлгохгүй байгаа.

-Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн хувьд  сүүлийн 20 жил Монголын боксоос  хол байсан хүн.

- Сүүлийн үед хэдэн залуус Монголын боксын холбоог авчихлаа. Залуу хүн авч байгаа нь болж байна. Гэхдээ ахмадуудаа сонсохоо байчихаж.

-Монголын боксын шигшээ багт боксын спортод ид хүчээ сорьж байгаа тамирчдынхаа  хэнийг нь ч танихгүй, мэдэхгүй залуучуудыг оруулаад ирсэн.  

-Тоолуулахаар цохилт аваагүй байхад тоолж байгаа нь “но”-той. Харж байгаа хүмүүст үзэмж алдуулах гэсэн муу арга хэрэглэв үү   гэж бодогдсон.

-Оросын тамирчин бол маш муу ажиллагаатай байсан.  60 кг-аас жин хассан юм билээ, гэхдээ л тоглолтын хувьд маш муу байсан, сэргэлтийн хувьд ч тэр.

- 1988 онд Цэрэндоржийн Амаржаргал рингэн дээр  ялалтаа авсан ч   маргааш нь ялалтыг нь буцаачихсан тохиолдол гарсан. Тэр бол олимпод гарсан маш том луйвар.  

- Оросууд манайхныг луйвардаад бүр сурчихсан. 1997 онд   Т.Үйтүмэн ОХУ-ын тамирчинтай тоглоод ялсан атал ялалтаа  луйвардуулчихсан. 2005 онд Э.Бадар-Ууган Оросын тамирчинтай, 2015 онд  Г.Ган-Эрдэнэ мөн ОХУ-ын тамирчинтай  таараад ийм юм болсон.

- Ази тивийн  хошой аварга  Х.Алтанхуяг багш  над руу яриад  “Харамсалтай юм болж байна” гээд  уйлж байна лээ, би ч уйллаа. Тийм ялалт авчихаад ялалтаа алдана гэдэг харамсалтай шүү дээ.

--Цэндээгийн хувьд 57, 60 кг-д тоглоход өөрөө бол  нуруугаар тийм ч өндөр биш. Тэгсэн хэрнээ тэр хүүхдийн сэтгэл зүрх асар өндөр.

-Ирэх  10-11 дүгээр  сард  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербид болно. Гэхдээ жин бол 60 кг-д байгаа.

-Би амьд сэрүүн телевиз хараад сууж байхад Монголын боксын холбооны  зарим түшмэл   “Цэндбаатарын багш бол  О.Батхүү” гээд ярьж  байна лээ.

- Монголын боксынхон хоорондоо асуудлаа ярьдаггүй нь  алдаа. Хэдэн хүн хоорондоо яриад шийдчихдэг.

- Өнөөдөр Монголын боксдод дутагдаж байгаа зүйл бол дасгалжуулагчдын зөвлөл гэж алга. Түүнийг нарийн бичиг  нь шийддэг буруу тогтолцоотой болсон.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 22 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин